Орос улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт сүүлийн 10 жилд эрс нэмэгдэж, тус улс хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэгч болжээ. Шведийн Улсын хөдөө аж ахуйн газрын шинжээчдийн илтгэлд ийм дүгнэлт хийсэн байна. Оросоос гадна Хятад, Энэтхэг, Украин, Аргентин, Бразил зэрэг таван улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа нилээд өссөн гэж өрнөдийн шинжээчид үзэж байна. 2000-2005 оны таван жилийн хугацаанд Бразилийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,5 дахин, Энэтхэгийнх бараг хоёр дахин, Орос Улсынх гурав дахин тус тус нэмэгджээ. Оросоос экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ойрын жилүүдэд ч нэмэгдэнэ гэсэн дүгнэлт хийжээ. Шведийн мэргэжилтнүүдийн дүгнэлт шинэ биш, эх орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн жилүүдэд үнэхээр нэмэгдсэн гэж Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Хүрээлэнгийн захирал Александр Петриков хэллээ. Тэр тэмдэглэхдээ: «Манай экспортын үндсэн бүтээгдэхүүн нь үр тариа. Сүүн бүтээгдэхүүний экспортын тухай ч ярьж болно. Тухайлбал “Вимм-биль-данн” компани америк, европын хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд сүү нийлүүлдэг. Бас Оросын экспортын уламжлал бүтээгдэхүүн нь маалинга. Түүнчлэн шувуу, гахайны мах, дээд зэргийн чанартай үхрийн мах тухайлбал үхрийн сайн чанарын махыг Халимагаас европын зах зээлд нийлүүлдэг. Дэлхийн хойд хэсгийн орнуудад цаа бугын мах экспортолдог. Техникийн ургамлаас наранцэцэг экспортолдог гэжээ.Өнөө үед дэлхийд тухайлбал европын орнуудад цэвэр экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн. Орос улсын ногоо, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж их байгаа тухай Александр Петриков ярилаа. Хэмжээгээрээ том биш фермийн аж ахуйд юуны түрүүнд бага эрчимжүүлсэн технологиор ногоо тарих хэрэгтэй байна. Ийм технологиор ногоо тарихад ургамал хамгаалах химийн бодис, эрдэс бордоог тэр бүр ашигладаггүй байна. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн ердийнхөөс илүү өндөр үнэтэй байдаг юм. ийм бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнөө үед олон оронд хурдацтай хөгжиж байна. Тухайлбал Германд экологийн цэвэр бүтээгдэхүүний хэмжээ 4 хувьтай байгаа бол ойрын үед 10 хувь хүртэл нэмэгдэнэ. Ийм бүтээгдэхүүний импорт ч нэмэгдэж байна. Тэгэхлээр Орос улсын үйлдвэрлэгчдийн хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүнээ борлуулахад бэрхшээл тохиолдохгүй юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>