Хөдөлмөр эрхлэхээр цагаачилсан хүн бүрт биометрийн мэдээлэл бүхий тусгай “электрон” паспорт хөтөлнө. Орос улс шинэ маягийн паспорт олгох 250 цэгийг 2007 он дуусахаас өмнө байгуулахаар төлөвлөж байна. Цагаачдыг тоолох шинэ схем нь Орос улсад хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэдийн тоог үлэмж хэмжээгээр багасгана гэж ОХУ-ын Улсын цагаачлалын алба найдаж байна. Орос улс хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдтэй холбоотой асуудалтай тулгарч байга цорын ганц орон биш юм. Энэ асуудал АНУ болон Европын холбоонд нилээд хурц тавигдаж байна. Орос улс гадаадын иргэдийг тооллогод хамааруулах мэдээллийн систем нэвтрүүлсэн. Энэ бол цагаачлалын шинэ хуулийн үндэс хэмээн ОХУ-ын Улсын цагаачлалын албаны орлогч дарга Вячеслав Поставнин ярилааю Тэр хэлэхдээ: «Цагаачлалын шинэ хуульта болсон нь том алхам юм. Энэ асуудлаар бид европын олон орноос түрүүлж байгаа. Оны сүүлчээр Оросын нутагт хуулийн дагуу ажиллаж байгаа гадаадын 3 сая иргэнтэй болно. Энэ нь манай улсад хууль бусаар ажиллаж байгаа гадаадын 10 сая хүний хэсэг юм. Хүмүүс ирээд, буцаж байгаа болохоор хууль бусаар ажиллаж байгаа хүний тоог яг 10 сая гэж хэлэх аргагүй. Бид тэднийг хоёр дахин тоолж мэднэ. Хууль ёсоор ажиллах цагаач иргэдийн хувийг бид ойрын үед 50 хувьд хүргэнэ гэж найдаж байна гэжээ. Цагаачлалын тухай Орос улсын хууль дэлхийд хамгийн либераль хууль юм гэж Вячеслав Поставнин ярьж байна. Та бүхэн бод л доо. ОХУ-д визгүй орж ирсэн ажил хийх гэсэн хүн гадаад паспорт, улсад татвар төлснөө гэрчлэх бичгээ үзүүлж, ОХУ-д ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдөл бичиж, цагаачлалын карт авна. Ийм баримт бичиг авснаас хойш 10 хоногт тухайн хүнд ОХУ-д ажиллах зөвшөөрөл олгодог байна. Өмнө мөрдөж байсан журмаас ялгаатай нь одоо үйлчилж байгаа хуулиар тухайн хүн оршин суух байртай эсэхээс үл хамааран хүлээн авагч талын хаягаар бүртгэдэг байна. Бичиг баримтын чирэгдэл гарахаас сэргийлж Орос улсын цагаачлалын алба гадаадад сурталчилгааны ажлыг идэвхтэй явуулж байна. Вячеслав Поставкин тэмдэглэхдээ: «Бид энэ талаар байнга мэдээлж, сурталчилгааны товхимол, зурагт хуудас хэвлэж, хүүхэлдэйн кино хүртэл хийсэн гэж ОХУ-ын Улсын цагаачлалын албаны орлогч дарга ярив. Дипломат корпусынхан, бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Бидэнтэй уулзахыг хүссэн аливаа улсын иргэдийн төлөөлөгчдийн хэнтэй ч болов уулзахад бэлэн байна. Америкийн худалдаа аж үйлдвэрийн төлөөлөгчид, Энэтхэгийн бизнес бүлгийнхэнтэй уулзсан гэжээ. Орос улссын зах зээл гадаадын ажиллах хүчээр дүүрэх болоогүй гэж Вячеслав Поставнин ярьж байна. Орос улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн цагаач бүр энд ажилтай болдог. НҮБ-ын сүүлчийн мэдээнд дурдсанаар, дэлхийд 200 сая хөдөлмөрийн цагаач бүртгэгдсэн байдаг аж.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>