2014 оны өвлийн олимпийн бэлтгэл ажлыг хангах болон спортын асуудал эрхэлсэн Зөвлөлийг ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков тэргүүлнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын олимпийн хорооны дарга Жак Роггетэй уулзахдаа ийнхүү мэдэгджээ. Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хариуцах бүх байгууллагын бүтцийг бид эцэслэн шийдсэн гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдлээ.Ерөнхийлөгчийн дэргэдэх спортын асуудал эрхэлсэн зөвлөлийг бид Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангах Зөвлөл болгон өөрчилнө. Зөвлөлийн өдөр тутмын ажлыг Ерөнхий сайд хариуцана гэж Владимир Путин хэллээ. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд засгийн газрын гол сайд нар, Олимпийн наамдыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг шууд хариуцаж байгаа бусад яам, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид орж байгаа гэж ерөнхийлөгч хэлэв. Олимпийн наадам болох хотын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ объект барьж байгуулах шийдвэр гаргахдаа мэргэжлийн түвшинд нарийн дүн шинжилгээг нээлттэй ил тод хийх үүднээс Орос улсын байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн, олон улсын байгууллагын нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн газрыг уг зөвлөлд байгуулна. Путин хэлэхдээ: «Энэ чуулганаар хоёр хууль батлах тухай бид Төрийн Думын гишүүдтэй тохиролцсон. Нэг нь олимпийн хууль нөгөө нь Улсын корпораци байгуулахтай шууд холбоотой хууль юм. Хуулийг төлөвлөсөн хугацаанд батална гэж найдаж байна. Шаардлагатай баримт бичгийг бэлтгэж, батлахад 2014 оны Олимпийн наадам болох бүс нутаг, Сочи хотод оршин суугаа иргэдийн ашиг сонирхолыг харгалазах үүднээс Сочи хот, Краснодарын хязгаарын удирдлагыг энэ ажилд татан оролцуулахыг ОХУ-ын засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт үүрэг болгосон гэжэээ. Өвлийн олимпийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой улс орны өмнө тулгарч байгаа зорилт нь спортын зорилтоос хальсныг Владимир Путин онцлон тэмдэглэллээ. Улс орны өмнөд хэсгийг хөгжүүлэх, экологийн болон дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг шийдэхэд олимпийн бэлтгэл ажил Орос улсын хувьд сайхан шалтаг болсон. 2014 оны өвлийн олимпийн бэлтгэл ажлыг хангахад Оросын засгийн газар олон тооны бизнесийн байгууллага, хувийн компанийг татах бодолтой байгаа. Ийм тохиролцоог баримт бичигт хэдийн тусгасан бөгөөд наадмыг зохион байгуулахтай холбоотой нийт зардлын гуравны хоёрыг хувийн хөрөнгө оруулалтаас гаргах аж.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>