АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы улс төрийн хэлэлцүүлгээс энэ бүхэн тодорхой байна. Орчин үеийн ертөнцийн олон туйлын тухай тодорхой асуудал урган гарч байгаагүй юм. Чуулганд оролцогчдын олонхи нь хүн төрөлхтөний тулгарч байгаа асуудлыг шийдэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хамтын хүчин чармайлт чухал байгаа болох санааг хэлж байлаа. Энэ санааг янз бүрээр илэрхийлж байв. Дэлхийд ноёлох АНУ-ын санаархалыг хэзээ ч нуудаггүй ерөнхийлөгч Жорж Буш “хүчирхийлэл, муу муухайн үүр уурхайн” эсрэг хийж буй тэмцлийг дэмжихийг НҮБ-ын гишүүн оронд уриалсан байна. Тэрээр дэлхийн бодлогын эрх, эрх чөлөөний тухай ч ярисан юм. Вашингтонд энэ асуудлыг хэрхэн тайлбарлаж байгаа тэр тайлбарыг Ж.Буш хийсэн. Үүний зэрэгцээ Мьянма, Иран, Сири, хойд Солонгос, Белорусийн эрх баригчийн үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа тэр илэрхийлсэн юм. Украин, Гүрж, Киргиз, африкийн хэд хэдэн орны “эрх чөлөө тийш” хийж байгаа алхмыг Жорж Буш сайшаав. АНУ болон дэлхийн бусад орноос асар их шүүмжлэлд өртөөд байгаа Иракт явуулж буй байлдааны ажиллагааны тухай америкийн төрийн тэргүүн чуулганы үеэр хөндөхийг бодоогүй бололтой. Жорж Бушийн сөргөлдөгч Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэр хүнд унасан хариуцлагыг АНУ-ыг тодорхой дурдалгүй “зарим гүрэн”, “бие даасан улс” үүрэх ёстой гэж хэлжээ. Францын ерөнхийлөгч Николя Саркози 21 дүгээр зууны дэлхийн шинэ дүрэм журмыг үндэслэж, дэлхийн ажил хэргийг хөтлөн явуулахдаа хариуцлагатай хандахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриаллаа. Үүний үзэл баримтлал нь бүх хүн төрөлхтний ашиг сонирхол, сайн сайхныг бүрдүүлэхэд чилгэсэн байх ёстой гэж Саркози ярьжээ. Чуулганд оролцогчид НҮБ болон Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх тухай санааг үг хэлэхдээ хэлж байлаа. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковленкогийн үзэж байгаагаар энэ нь цаг хугацааны асуудал гэнэ. Тэр хэлэхдээ: «Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө шинэ зорилт бий болсоор байгаа тул өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай. Дэлхийд хямрал, зэвсэгт мөргөлдөөн улам их нэмэгдсээр байна. Энэ бүгдийг шийдвэрлэх хүчтэй байгууллага, хүчтэй Аюулгүйн Зөвлөл шаардлагатай байна гэж Александр Яковленко мэдэгджээ. Олон улсын асуудлаар тэргүүлэх бодолтой байгаа ганц ч орон, мөн хэсэг бүлэг улс ч дайн, хүмүүнлэгийн сүйрэл, Косово болон Ойрхи дорнодын хямралыг даван туулах чадваргүй болохыг дэлхийн байдал харууллаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн олонх гишүүдийн хамтын хүчээр л энэ бүхнийг шийдвэрлэнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>