Орос улсад тэтгэврийн мөнгөний үндсэн хэмжээ нэмэгдэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүний өмнө үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ. Тэрээр Виктор Зубковын шинээр байгуулагдсан засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тэмдэглэж, нийгмийн тогтвортой байдлыг хангах, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь засгийн газрын гол зорилт юм гэжээ. Энэ талаар манай тоймч Александр Ватутин тайлбарлахдаа: ОХУ-д ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болохоос өмнө үйл ажиллагаа нь суларснаас Михаил Фрадковын тэргүүлж байсан засгийн газар огцорсон юм. Сайд нар хэт их болгоомжтой ажиллаж байсан нь идэвхтэй бодлого хэрэгжүүлэхийг илүүд үзэж, Канадын мэргэжлийн хоккейчний адил сүүлчийн мөч хүртэл тулалдахад бэлэн гэж хэлдэг ерөнхийлөгчийн сэтгэлд хүрээгүй юм. Ерөнхийлөгчийн багийг шинэчлэх шаардлагтай байсан учраас үүнийг хийсэн. Владимир Путин улс орны хөгжлийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийг шинэ засгийн газрын сайд нарт уриаллаа. Тэхэлэхдээ бидний өмнө эдийн засаг, нийгмийн бодлогын салбарт хэрэгжүүлэх томоохон зорилт байна. Энэ бүх зорилтыг тогтсон хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд бидэнд өнөөгийн байдлаар хангалттай нөөц бий гэдэгт итгэлтэй байна гэжээ.Энгийн хүмүүсийн аж амьдралд шууд нөлөөтэй асуудлыг хариуцдаг яамдын сайд нарыг шинээр томиллоо. Орос улсын төсвийг сүүлийн жилүүдэд сайн боловсруулж, нэрд гарсан Татьяна Голиков эрүүлийг хамгаалах, нийгмийн хөгжлийн яамыг тэргүүлнэ. Улс орны хот нийтийн аж ахуйн амаргүй үүрэг хүлээдэг Бүс нутгийн хөгжлийн яамны сайдаар ерөнхийлөгчийн итгэлийг шууд хүлээсэн Дмитрий Козак томилогджээ. Орос улс 2006 онд “Их наймын бүлэгийг” даргалахад маш сайн ажилласан Эльвира Набиуллинаг Эдийн засгийн хөгжил болон худалдааны сайдаар томилжээ. Улс төр судлаач Сергей Ознабищев энэ талаар ярихдаа: "Шинээр хийсэн томилгоо их сонирхол татаж байна. Нийгэм, эрүүлийг хамгаалах салбарыг эмэгтэй хүн тэргүүлэх болсон нь мэдээж хэрэг найдвар түрүүлж байна. Учир нь энэ салбарыг эмэгтэй хүн толгойлсноор бидний сүүлийн хэдэн жил харсан шиг ажиллах бус, тэтгэврийн насныханд илүү хүмүүнлэг хандан ажиллана гэж найдаж байна."Нийгмийн салбарыг хариуцах үүрэг хүлээсэн, ерөнхийлөгчийн багийн хүмүүсийн ярьснаар Владимир Путин энэ асуудлыг өөрийн хяналтандаа байлгах бодолтой байгаа ажээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>