Ирэх жилээс Ангараг гаригт туршилтын нислэг хийнэ. Оросын анагаах ухаан-биологийн асуудал эрхэлсэн Хүрээлэнгийн ханан дунд туршилтын нислэгийг үйлдэнэ. “Ангараг-500” туршилтад хэн ч оролцож болно. Хамгийн гол нь эрүүл, нас, боловсрол нь тохирсон, хорт зуршилгүй хүн энэ туршилтад оролцох боломжтой. Жинхэнэ нислэгт бэлтгэж “Ангараг-500” туршилтыг хийх юм. Багийн гишүүдтэй сансрын хөлөг 2035 онд “Улаан нүдэн” гаригийг зорино. Одоохондоо зургаан хүнийг маш том металл торхтой төстэй эрдэм-шинжилгээ туршилтын цогцолборт оруулна. Цаашдаа ангарагийн аялалын бүх схемийг хиймлээр бүрдүүлнэ. Ангараг гариг хүртэл замдаа 250 хоног аялна, тус гаригийг таталцлын талбайд 50 хоног байна, эх дэлхийд 240 хоногийн дараа эргэж ирэх юм. Улаан нүдэн гаригт жолоодлогот нислэг үйлдэхийн тулд ойрын үед автомат аппарат тавьж эхэлнэ гэж Лавочкины нэрэмжит оросын сансар эрдэм шинжилгээний нэгдлийн хэвлэлийн төлөөлөгч Александр Кашинцев ярьж байна. Тэр хэлэхдээ: "Холбооны сансрын хөтөлбөрийн дагуу Ангараг гаригт “Фобос-грунт” төслийн экспидицийг илгээнэ. Аппаратыг одон орны цонхонд нийцүүлэн 2009 онд хөөргөнө. Хоёр жил үргэлжлэх аялалын үеэр Ангараг гаригийг судалж, Ангараг гаригийн дагуул Фобос дээр бууж, хөрснөөс дээж авна. Энэ дээжийг судалсны дүнд Нарны аймаг үүсч, бий болсон шалтгааныг олно гэж эрдэмтэд найдаж байна. Уг аппарат 2011 онд дэлхийд буцаж ирнэ гэж Кашинцев ярилаа.  “Фобос-грунт” аппарат Ангараг гаригийн тойрог замд салж, улаан нүдэн гаригийг дангаараа судлах Хятадын бичил хиймэл дагуулыг тээвэрлэнэ. Хятадын хувьд энэ нь гариг хоорондын анхны нислэг болно. Ойрын 30 жил сансрыг эзэмших бүх Оросын хөтөлбөр гурван үе шатаас бүрдэж байна. Эхний үе шат буюу 2015 он хүртэл Роскосмос нэгдэл олон улсын сансрын станцын барилгын ажлыг дуусгах чухал зорилт тавиад байна. Хоёр дахь шат буюу 2025 хүртэл жолоодлогот тавцан байгуулах ёстой юм. Энэ тавцанг ашиглан шууд тойрог зам дээр сансрын том хөлгүүдийг угсарч, өөр гариг руу найдвартай, аюулгүй нисэх боломжтой юм. Эцсийн буюу гурав дахь шатанд нислэг үйлдэнэ. Оросын эрдэмтэд зөвхөн Ангараг гаригийг судлаад зогсохгүй манай хамгийн ойрын дагуул Сарыг судлахаар төлөвлөж байна. 2027 онд оросын нисэгчдийг саран дээр буулгаж, хэдэн жилийн дараа Дэлхийн хиймэл дагуулд саран дээр бааз бий болох ёстой юм.

Орчуулагч Г.Нарангарав