2014 оны өвлийн олимпийг Сочи хотод зохион байгуулах хоёр хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Думд өргөн барилаа. Олимпийн наадмын барилгын бүх ажлыг хариуцах Улсын корпораци байгуулах, одоо үйлчилж байгаа хуулийн татвар олон гаалийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар “Олимпийн” хуулийн төсөлд тусгажээ. Олимпийн объектын барилга барихад газар авах журмыг хялбарчлах, мөн Олимпийн наадмыг зохион байгуулах, бэлтгэл ажлын үеэр Орост гадаадын иргэдийг ажиллуулах, ирж очих журмыг хөнгөвчилөхөөр хуулийн төсөлд мөн тусгасан байна. Дэлхийн жишгээр Олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд улсын корпораци байгуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж ОХУ-ын эдийн засаг, хөгжлийн яамны сайд Герман Греф хэллээ. Тэр хэлэхдээ:"Улсын корпораци гэрээт байгууллагатай хамтран ажиллаж, барилгын ажил хугацаандаа явж байгаа эсэхийг хянана. Улсын корпраци хувийн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах боломжтой бөгөөд тэдний барьж босгох олимпийн объектыг хугацаанд нь ашиглалтад өгөх, гэрээнд заасан нөхцлийг биелүүлсэн эсэхэд хяналт тавина. Үүнээс гадна улсын корпораци санхүүгийн нөөцийг илүү шуурхай, уян хатан удирдах үүрэг хүлээнэ гэжээ.2014 оноос өмнө Сочи хотод сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглосон 12 цэнгэлдэх хүрээлэн, хэдэн зуун зочид буудал, соёлын төв, зоогийн газрыг барьж байгуулна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд улсаас олон тэрбум доллар хуваарилсан. Зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалтад дотоодын болон гадаадын хувийн компаниудыг татан оролцуулахаар төлөвлөж байна. Өнөөгийн байдлаар олимпийн наадмын ихэнх объектын архиктетурын төлөвлөгөө нь бэлэн болсон. Зарим объектыг хэдийн барьж эхэлсэн бөгөөд оны сүүлээр ашиглалтад өгнө. Зам, хонгил, электронстанц зэрэг дэд бүтцийн барилгын болон сэргээн засах ажил эрчимтэй өрнөж байна. Тэгэхлээр Хар далайн эргийн рашаан сувилалын хот хэдэн жилийн дараа бүрэн өөрчлөгдөнө.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>