Жирийн гэмээр энэ экспедици хэдийнэ домогтой болжээ. Хакассийн археологичид Монгол Улсад хакассуудын эртний евгийг эрсэн гэцгээж байв. Үнэн хэрэгтээ Хакассийн археологичид Монголд юу эрээв? гэж манай сурвалжлагч Ольга Иванова Хакассийн УИС-ийн түүхийн секторын эрдэм шинжилгээний ажилтан археологич Николай Шлыкаас асуув.
- Манай эекспедици Монголын баруун хойд нутгийн археологийн дурсгалтай танилцах гол зорилготой байв. Хакасийн УИС мэрэгжлийн хүрээгээ өргөжүүлэхэд ашигтай энэ аялалыг Увс аймгийн Улаангом хотын дээд сургуультай хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулав. Манай хэсэг УАЗ машины жолоочтой нийлээд 6 хүнээс бүрдэж байсан. Экспедицийг археологийн тэнхимийн доцент, Хакассийн УИС-ийн археологийн лабораторийн эрхлэгч Андрей Готлиб удирдсан. Бидний очсон газарт урьд нь Хакассийн археологичид ажиллаж байгаагүй. Түүнээс гадна бидний зам зарим эрдэмтэн кыркызуудын уугуул нутаг гэж эрэг хавийн газрыг нь үздэг Кыркыз нуурын хажуугаар өнгөрсөн. Гэвч бидний хувьд энэ нутгийг судлах цаг хугацаа байлаа. Тиймээс бид энэ нуурын ойролцоох археологийн дурсгалыг тэмдэглэж чадаагуй нь тоогүй.
- Энэ таамаг хэр үнэн юм бэ?
- Би энэ таамгийг нилээд ер бусын, сонирхолтой гэж үздэг. Ийм таамаг байж болно, гэхдээ дорвитой шинжлэн судлах шаардлагатай. Энэ таамгийг талийгаач Леонид Кызласов урьд дэвшүүлсэн юм. Гэхдээ энэ үзэл баримтлалыг тодруулахад нэмэлт нотолгоо хэрэгтэй.
- Одоо Монгол Улсад оросын цөөн археологич ажиллаж байгаа, урьд бол зөвлөлт-монголын хамтарсан малталтыг олонтаа хийдэг байсан. Эрдэмтэд энэ сэдвийг судлахыг оролдоогүй юу?
- Монгол Улсад гол төлөв Москва, Санкт-Петербургийн археологичид төрөл бүрийн ажил хийж байсан. Тэдний сонирхлыг хадны бичиг, хөшөө дурсгал ихэд татаж байв. Монгол Улсад хүрлийн хожуу үе – төмрийн зууны эхэн үеийн ер бусын булш байдаг. Хиргис хүүрийг эрдэмтэд сайн мэднэ. Энэ нь хад бул чулуу хүрээлсэн хашаатай булш юм. Тэдгээр нь нилээд өндөр – 70 см-ээс 2 метр байдаг.
- Өмнөд сибирийн болон монголын археологийн дурсгал төсөөтэй гэдэг. Юугаараа адил юм бэ? Тэдгээр нь ямар ялгаатай вэ?
- Гадна талаасаа төсөөтэй зүйл бага. Харин найрлага зүүйн хувьд манай эртний хадны бичигтэй тун төсөөтэй. Минусийн хотгор газарт бас дугариг хашаатай дурсгал таардаг. Жишээ нь Тесь тосгоны ойролцоо Карасуксийн тийм бунхат толгойд малталт хийсэн. Гэвч шууд нөлөө байхгүй, зөвхөн дам нөлөө л бий. Гэхдээ хөшөө дурсгалыг юуны өмнө он дарааллын хүрээ нэгтгэдэг юм.
- Та нар Монгол Улсад судалгааны ажлаа үргэлжлүүлэх үү?
- Бүх зүйл санхүүжүүлэлтээс хамаарна. Хакассийн археологичид Монгол Улсад эрдэм шинжилгээний хувьд сонирхож байгаа, тэнд судалгаагаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа. Жишээ нь, хүрлийн хожуу үеийн нэг хэвийн биш дурсгалыг эртний Тагарийн үеийн дурсгал, Монголын хөшөө дурсгалтай харьцуулж үзмээр байна. Хөшөө дурсгалын архитекторыг судалж, харьцуулах нь тагарийн соёлын зарим зуйлийн гарал үүслийг нээж мэдэх юм. Энэ талаар хоёр санаа бодол байдаг, нэг хэсэг эрдэмтэн тагарийн соёл Хакассаас баруунтаагуур төлөвшсөн гэж байхад нөгөө хэсэг эрдэмтэн түүнээс урдуур, Монголын нутагт төлөвшсөн гэж үздэг юм. Урьд нь бид зөвхөн эрдэм шинжилгээний материалаар л мэддэг байсан хөрш орны археологийн дурсгалтай бид танилцснаар Монгол орны нутаг бага судлагджээ гэдэгт бас дахин үнэмшив. Түүний дээр тэнд археологийн боловсон хучин дутагдалтай байна. Манай мэрэгжилтнүүдийг татан оролцуулбал аль алиндаа ашигтай. Учир нь шинжлэх ухаан улсуудын хилээр хязгаарлагддаггүй юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>