Foto: http://www.lomonosov.org/medicine67.htmlМандалыг долоон өдөр барьсан байна. Мандал барих ёслол «Шакьямунийн алтан сүм» хэвээх Халимагийн төв сүмд болж, нийт буддистуудын удирдагч Далай ламд зориулжээ.
- Халимагийн Алтан сүмийн лам нарын ярьж байгаагаар бол, Манал бурханы элсэн мандал нь Будда нарын ордоны билэгдэл юм. Мандалыг барьсан нь эхлээд тэр ордонд Шакьямуни буддаг урьж, улмаар лам нар, сүсэгтнүүд түүнээс адис хүртэх зорилготой юм. Өнөөгийн ертөнцөд эдгэшгүй, хүнд өвчний тоо их нэмэгдэж байна. Хүмүүсийг эдгээж, өвчин эмгэгээс ангижруулахын тулд анагаахын бурханы мандал барьжээ. Мандал барьсан бас нэг шалтгаан энэ 2007 он 14-р далай ламын ойн жил байгаатай холбоотой.
- Шашны зан үйл дуусахад ханхүү Шакьямуни энэ өдөр бие нь харагдаагүй ч Элстэд байсан гэж буддийн сүсэгтнүүд итгэж байв. Манал бурханы мандал барихад олон арван кг өнгөтэй элс зарцуулав. Мандалыг барьж дуусгаж, шашны зан үйлийн төгсгөлийн хэсгийг гүйцэтгэсэний дара нарийн түвэгтэй, хэврэг элсэн байгууламжаа нураав. Манал бурханы мандалыг нураасны дараа үлдсэн элсийг эрүүл мэнд, аз жаргал авчирдаг тахилгат зүйл гэж уздэг юм.
- Халимаг Улсад Далай ламд зориулсан мандал барихын өмнө түүнийг барихад хамаатай шашны өөр нэг чухал үйл явдал болсон. Тэр нь Алтан сүмд Энэтхэг улсаас буддагийн 1000 баримал авчирсан хэрэг болой. Тийнхүү Элст хотын төв дэх «Алтан сүм» хэрэг дээрээ «Мянган буддагийн ордон» болов. Европ тив болон Орос Улсын нутагт шашны өөр ийм байгууламж байхгүй.
- Буддагийн мянган баримлыг Энэтхэгийн «Гъюдмед» сумийн лам нар Халимагийн хамба Тэло Тулку римбуучий, хээр талын энэ БНУ-ын төрийн тэргүүн Кирсан Илюмжинов нарын тусгай захиалгаар нэгэн жилийн дотор бүтээжээ. Халимагийн мянган буддаг хүрэл болон зэсээр бүтээсэн бөгөөд будда бурийн өндөр 20 см юм. Баримлын нийт жин нэг тонноос давжээ. Буддагийн барималууд Халимагийн гол сүмийн тахилын ширээг чимж, сүмийг тойрсон буддийн суврагад тавихад зориулагдсан гэж Алтан сүмийн лам нар ярьж байна. Баримлыг суврага юмуу тахилын ширээнд тавихын өмнө сүнсэглэж, буддийн гэгээн судраар дүүргэх хэрэгтэй байсан гэж Нгаванги Лодой лам хэллээ. Энэ ажлыг 10 өдөр хийжээ. Зөвхөн ингэсний дараа л «Мянган буддагийн ордонд» Манал бурханы мандал барьж эхэлжээ. Шашны зан үйлийн явцад Буддагийн 1000 баримлыг аравнайлсан байна.
- 1000 буддатай болсон нь Халимагийн буддистуудын хувьд ид шидийн учир утгатай. Элст хотод, сайхь «Алтан сумд», бас Халимагын бүх сүм дуганд буддийн сүсэгтнүүд өөрсдийн хамгийн гол баярын нэг – Шакьямуни буддагийн сургаалын «хүрд эхэлж эргэсний» баярыг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Домгоор бол, Шакьямуни будда гэгээрснээс хойшхи 49 дэх өдөр дөрвөн ариун үнэн: нигүүлсэхүй, түүний шалтгаан, мөн зогсох тухай сургаал айлдаж, бас зовлонгоос ангижрах арга замыг зааж өгчээ. Түүнээс гадна энэ өдөр уламжлал ёсоор хойч үеийнхний будда – Майдарт зориулсан онцгой зан үйл гүйцэтгэдэг юм. Майдар бурханыг шүтэх нь Халимагуудын шашны амьдралд онцгой үүрэгтэй.
- Майдар бурхан заларвал ертөнц мөхнө гэж буддистууд үздэг. Шакьямуни буддагийн сургаалыг дэлгэрүүлэх үйл явц үргэлжилж, Майдар бурханыг иртэл тасалдахгүй байхын тулд хойч үеийн буддад зориулсан ёслолыг үйлдэж байгаа юм.
- Хойч үеийн будда Майдар буддаг Халимагт их шүтдэг. Шакьямуни буддагийн сургаал энэ ертөнцөөс бүрэн алга болсоны дараа Майдар будда ирнэ гэж үздэг. Зөгнөл ёсоор манай ертөнцөд ирэх ёстой мянган буддагийн тав дахь будда нь Майдар юм.
- Майдар будда буддийн шашинтай өөр газар оронд биш, чухамхуу Халимагт л ирнэ гэдэг халимагууд ямагт итгэж иржээ. 16-р зуунд халимагууд Монголоос Ижил мөрний доод биед нүүж ирсэн учрыг нь тайлбарлах аргагүй ид шидийн нүүдэл ч Майдар будда чухамхуу Ижил мөрний доод биеэр дамжин энэ нутагт ирэхийг нууцаар мэдэж байсантай холбоотой гэсэн таамаг ч бий. Монголоос хэдэн овог аймгийнхан хойч үеийн Буддатай учрахаар өрнө зугт 5 мянгаад км аялажээ. Энэ овог аймгийнхан хожим халимагийн ард түмэн – ирээдуйн Буддаг анх харах тавилантай ард түмний өвөг дээдэс болжээ.
- Олон халимаг хүн өөрсдөө түүхэнд аугаа их үүрэг гүйцэтгэнэ гэдэгтээ итгэл төгс байдаг юм. Халимагийн “Алтан сүмийг” Европ дахь хамгийн баруун талын ергөөгөө болгож, номын сан, хувийн эд өлгийн зүйлсээ аваачсан Далай лам ч дээрх үйлс биелэнэ гэдэгт итгэж байж болох юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>