Foto http://www-sbras.nsc.ruМосква хотын Рерихийн музейд есдүгээр сарын 1-9-нд буддын шашны шүтээнийг дэлгэн үзүүлнэ.Зүрхэн шүтээн дэлхий тойрон аялалын хүрээнд буддын шашны шүтээний томоохон цуглуулгыг Москвад авчирчээ. Эдгээр шүтээнийг Бирм, Хятад, Таиланд, Балба, Төвд, Энэтхэг зэрэг орны сүм, хийдэд хадгалж байсан юм. Цуглуулгад 36 шүтээн байна. Уран сайхны бүтээл, Буддаг хүрээлж байсан ахуйн эд зүйл, буддын баримал, буддын шашны гэгээнтнүүдийн цогцсыг чандарласны дараах үнэснээс олдсон, талст сувдтай төстэй рингселүүд зэрэг шүтээн цуглуулгад багтжээ. Энэ ховор цуглуулгыг Москвад Рерихийн музей үзүүлж байна. Энэ гэр бүлийн Оросоос Энэтхэгт суурьшсан гишүүд нь дэлхийд нэрд гарсан зураач, философичид, шашны зүтгэлтэн, дорно боло ази судлаачид байдаг юм. Николай болон Елена Рерих, тэдний хүүхдүүд Юрий, Святослав нар буддын шашныг судалж, дэлгэрүүлж байсны зэрэгцээ лам нартай нөхөрлөж байжээ. Рерихийн музейн захирал, төвийг үүсгэн байгуулагч Людмила Шапошникова үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ, буддын шашин нь хүн төрөлхтний соёлыг нарийн нягт судалж, биднийг үнэ цэнэтэй олон дүгнэлт, санаагаар тэтгэсэн гэжээ. Үзэсгэлэнд тавьсан шүтээн нь хүний оюуны чадвар, хийморь золбоог сэргээх сансрын эрчим хүч агуулж байгаа гэдэгт музейн захирал Людмила Шапошникова итгэлтэй байна. “Майдар” олон улсын төслийн нэг хэсэг нь буддын шашны шүтээнийг ийнхүү дэлхий улс оронд аялуулж байгаа юм гэж төслийн зохицуулагч Энди Мельник үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдэгдлээ. Шүтээнийг Москвад авчирахын өмнө Санкт-Петербург хотод үзүүлсэн бөгөөд үүнээс өмнө Ази, Европ, Америкийн янз бүрийн хотод шүтээнийг үзүүлжээ. Энди Мельник хэлэхдээ: «Буддын 152 метр өндөр баримал бүхий сүм босгох зорилгоор “Майдар” олон улсын төслийг хэрэгжүүлж байгаа тухай Энди Мельник тэмдэглэлээ. Энэ сүмийг Энэтхэгий хойд хэсгийн Уттар Прадеш муж улсын Кушнагар хотод босгох юм. Сүмийн хажууд барих томоохон цогцолборт хичээлийн танхим, эмчилгээний байр, мөргөлчдийн буух зочид буудал, номын сан, уран сайхны урлан, үзэсгэлэн галерейн барилга багтана. Ойр дотныхоо хүмүүсийг энэрч хайрлах, өрөвдөх сэтгэлийг хөхиүлэн дэмжих, тусламж, дэмжлэг шаардлагатай хүмүүст туслах, сэтгэлийг баяр цэнгэлтэй, төв байлгахыг номлодог буддын шашны үндсийг энэ цогцолборт ирсэн хүмүүс мэдэж авах юм. Буддын шашны цуглуулгыг дэлхий даяар аялуулж дууссаны дараа Энэтхэгийн Майдар бурханы сүмийн гонхонд хадгална гэж төслийн зохицуулагч Энди Мельник ярилаа. Орос болон Москва хотын буддын шашны олон байгууллагын төлөөлөгчид “Майдар” олон улсын төслийн хүрээнд нийслэлд авчирсан буддын шашны шүтээнийг угтан авчээ. Тэдний нэг Москва хотын буддын шашны нийгэмлэгийн төлөөлөгч Дулма Шагдарова Москва болон холбооны засаг захиргааны дэмжлэгтэйгээр Оросын нийслэлийн буддын шашинтнуудын хэрэгжүүлэх төслийн талаар баяр хөөртэй ярьж байна. Дулма Шагдарова хэлэхдээ: “Нийслэлд буддын шашны анхны сүм хийдийг босгоход Москва хотын буддын шашны нийгэмлэг оролцож байгаа гэж Дулма Шагдарова ярилаа. Энэ сүм буддын шашны бүх урсгалыг нэгтгэсэн газар байна. Буддын шашны философи, ёс жаяг, сураалийн талаар мэдлэг олгох буддын шашны соёлын төвийг сүмийн дэргэд байгуулна.Буддын шашны шүтээний томоохон цогцолборыг Москва хотод авчирсан нь Орос улсын нийслэлд буддын анхны сүм байгуулахад сайн сайхныг ерөөсөн билэгдэл юм гэж сүсэгтэн олон ярьж байгаа тухай Дулма Шагдарова тэмдэглэлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>