Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвагийн олон улсын харилцаан их сургуульд лекц уншилаа. Лекцийн ихэнх хэсгийг тэрээр Орос, АНУ-ын өнөөгийн харилцааны тухай, дэлхийн тэргүүлэгч хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйн талаар өгүүлсэн юм. Орос, АНУ-ын харилцааны ирээдүйн талаарх түүний байр суурь эерэг чиглэлтэй байгааг энэ тэмдэглэмээр байна. Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах АНУ-ын төлөвлөгөөнд сайд дүн шинжилгээ хийсэн нь гарцаагүй. Энэ талаар түүний хэлснийг сийрүүлбэл: Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хоёр орны итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл болгон өөрчлөх боломжтой юм. Оросын талын тавьсан саналыг гол санаа нь энэ юм. Азербайжанд байгаа радиолокацийн станцыг пуужингийн довтолгооноос хамгаалахад АНУ-тай хамтран ашиглах саналыг Оросын тал гаргажээ. Азербайжаын засаг захиргаа уг станцыг ашиглах зөвшөөрөл өгсөн байна. АНУ, Оросын төрийн тэргүүн нар тус станцыг хамтран ашиглах зорилгоор харилцан тохиролцвол Азербайжанд байгаа радиолокацийн станцыг АНУ, Орос хамтран ашиглах харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэж Оросын сайд үзэж байна. Орос, АНУ-ын төрийн тэргүүн нар Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы хүрээнд есдүгээр сарын 8-9-нд Сидней хотод уулзах юм. Оросын тавьсан саналыг АНУ хүлээж авах гэж яарахгүй байна. Америкийн засаг захиргаа дараах байр суурьтай байна: Азербайжаны станцыг хамтран ашиглаж болно. Гэхдээ АНУ Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах төлөвлөгөөнөөс татгалзах бодолгүй байна. Үндэсний аюлгүй байдлын төлөө зовниж байгаа Орос улс олон улсын талбарт улс төурийн шийдвэрт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Орос улс ийм чиглэлийн бодлого баримталж байгаа учраас оросын аюул заналын талаар хэн ч санаанаасаа домог зохиох ёсгүй гэж Сергей Лавров хэлэв. АНУ, Орос “хүйтэн дайны” үед эргэн орох яриа огт байж болохгүй. Орос болон АНУ-д орчин үеийн олон улсын асуудлыг шийдэхэд хамтын хүчээ хоршин төвлөрүүлэх боломж бий. Оросын парламентын доод танхимын депутат генерал Николай Леонов Орос, АНУ-ын харилцааг хэрхэн үнэлж байгааг сонсоё. «Америкчүүдэд хатуу баримталдаг дүрэм бий гэж Николай Леонов ярьж байна. Тухайн нөхцөлд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд саад учруулж байна гэж тэд үзвэл өмнө нь соёрхон баталсан олон улсын ямар ч үүргээ умартахад бэлэн байдаг. Дэлхийд ноёлох үндсэн байр суурьнаасаа америкчүүд хэзээ ч татгалзаж байгаагүй. Орос, АНУ хооронд “хүйтэн дайн” –ы тухай ярих нь утгагүй юм. Бид одоо дайсагнагч гүрнүүд биш шүү дээ. Энэ нь стратегийн сөрөн зогсох асуудал биш хэмээн Николай Леонов ярьсан байна. Орос, АНУ-ын харилцааны талаарх ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэлсэн үгийг товчхон дүгнэвэл нээлттэй, шударга, харилцан ойлголцол хэрэгтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>