Foto http://news.runet.ruОрос улс Сидней хотод болж байгаа Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганыг /АНЭХАЧ/ бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг бэхжүүлэх талбар болгон ашиглах бодолтой байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 8-9 хооронд АНЭХАЧ-ны дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байгаатай холбогдуулан энэ талаар Москвад мэдээлсэн юм. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькийн мэдэгдсэнээр, В.Путин уулзалтын үеэр бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалыг бэхжүүлэх, эдийн засаг болон технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын оросын хийсэн үнэлгээг энэ танилцуулна. Үүнтэй холбогдуулан оросын тал тус бүс нутагт эрчим хүчний шинэ механизм байгуулахад бэлэн байгаагаа батална. Ханойд өнгөрсөн жил болсон АНЭХАЧ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр анх танилцуулсан Москвагийн энэ санаачлагын гол санаа нь бүс нутгийн эрчим хүчний нөөцийн зах зээлд экспортлогч, импортлогч болон дамжин өнгөрүүлэгч орнуудын авах арга хэмжээг зохицуулахад чиглэжээ. Эрчим хүчний дэд бүтцийн онц чухал элементийг терроризмын халдлагаас хамгаалах тухай Оросын санаачлагыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлнэ. Чуулганд оролцогчид энэ ажлыг үнэлж, дүгнэнэ. Кремлийн эх сурвалжийн мэдээлснээр, хэрэв талууд харилцан зөвшилцөлд хүрвэл Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын энэ салбарт хэрэгжүүлэх цаашидын хамтын ажиллагааг боловсруулахад Москва зохицуулах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Шинжээч Александр Лукины үзэж байгаагаар, АНЭХАЧ-ын үеэр Орос улс олон туйлт дэлхийн нэг хүчин болохоо харуулах нь чухал гэнэ. Александр Лукин ярихдаа: «Тус бүс нутгийн төрийн тэргүүн нарын хамгийн гол уулзалтын нэг энэ уулзалт билээ. Нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь Азид оршдог Орос улс энэ дээд хэмжээний уулзалтад оролцох нь зүйн хэрэг юм. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нар энд цуглаж, азийн орнуудад тулгарч байгаа асуудал, мөн Азид ямар бодлого хэрэгжүүлэх талаар хэлэцдэг байна. Илүү давшингуй бодлого хэрэгжүүлж буй Орос улс АНЭХАЧ-нд идэвхтэй оролцох нь зүйн хэрэг юм. Энэ уулзалтаар дэлхийн улс орнуудын удирдагчид азид хэрэгжүүлэх бодлогынхоо үндсэн зарчмыг тохиролцдог. Дараа нь хамгийн их санал нийлсэн тохиролцоогоо тодорхой чиглэлийн бодлогод тусгадаг. Орос улсын энэ чиглэлээр хийж буй бүхий л ажил нь Оросын тус бүс нутагтай тогтоосон интеграцчилсан харилцаа холбоог бэхжүүлэх, бүс нутгийн эрчимтэй, тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байна гэжээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон улс төрийн асуудлыг хэлэлцэх нь дээд хэмжээний уулзалтад чухал байр эзэлж байгаа юм. Худалдааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай тэнд тусгажээ. Ерөнхийлөгч В.Путин гадаадын түншүүдтэйгээ хоёр талын уулзалт хийхэд энэ сэдвийг гол төлөв авч хэлэлцэнэ. Ялангуяа АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нартай уулзахдаа энэ сэдвийг хөндөх ажээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>