Орос улс Дорнодын ч Өрнөдийн ч эрчим хүчний найдвартай түншийн статусаа батлав. Төрийн түшмэд Зүүн Сибириэс Номхон далай руу тавих нефтийн хоолойн 2-р ээлжийг ашиглалтад оруулах болон Орос улс Өрнөд Европын түншүүдийнхээ өмнө гэрээгээр хүлээсэн бүх   үүргээ  биелүүлэхийг ерөнхийлөгч Владимир Путинд хатуу батлан илэрхийлэв.Зүүн Сибирь-Номхон далай хоолойг нефтиэр дүүргэх нь эргэлзээгүй гэж Владимир Путин байгалийн нөөцийн сайд Юрий Трутневтэй хийсэн уулзалт яриагаа дүгнэв. Сайд нефть Алс Дорнодод дамжуулах ба цааш нь Ази -Номхон далай бүс нутгийн зах зээлд гаргах түүхий эдийн бааз бэлэн байгааг батлав.

<сонсох>