Оросын хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев австралийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ “үр тарианы ОПЕК” маягийн үр тариа үйлдвэрлэгчдийн байгууллага үүсгэн байгуулах тухай авч хэлэлцэх бодолтой байна. ОХУ-ын сайд жилийн өмнө ийм санаа гаргажээ. ОПЕК-ийн тухай дурдахад үнэд хяналт тавидаг нэгдэл шууд толгойд буудаг. Үүсгэн байгуулах санал гаргаад байгаа үр тарианы үйлдвэрлэгчдийн байгууллага энэ талаар ирээдүйтэй зүйл хийж чадахгүй л болов уу: Орос, Украин, Казахстан зэрэг зөвлөлт холбоот улс задарсны дараах үр тарианы гол үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд бие биетэйгээ өрсөлдөж байна. Ийм нэгдэл байгуулснаар чөлөөт худалдааг боомилж магадгүй гэж АНУ болон Австралийн тал үзэж байгаа юм. Тэгэхлээр зах зээлд үр тарианы үнийг өсгөх эсрэгээр үнийг нь барих ямар нэг зохицуулалт байж таарахгүй гэсэн юм. Үр тарианы үнийг өндөр байлгаснаар дэлхийн улс орны шүүмжлэлд өртөнө. Ялангуяа Африк зэрэг хүн ам өлөн зэлмүүр байгаа газар нутагт энэ нь цохилт болно. Үнийг зохицуулахад гол нь биш юм. Тухайн салбарын олон улсын ихэнх байгууллага аливаа бэрхшээлтэй асуудлаа өөрсдийн холбооны хүрээнд шийдэхийг оролддог. “Үр тарианы ОПЕК”-ийн онцлогийн талаар Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский тайлбарлана. Тэр хэлэхдээ: « Хэрэглээний өсөлт нь үйлдвэрлэлийн өсөлтөө давж, дэлхийн хүнсний хангамж багасах зэрэг дэлхийг хамарсан өөр бэрхшээлтэй асуудал байна. Энэ мэт асуудлыг өнөө үед голдуу төрөлжсөн байгууллагын хүрээнд авч хэлэлцэж байна. Энэ нь дэлхийн үр тарианы борлуулалт болон хэрэглээний хооронд үүссэн төвөгтэй асуудал юм. Энэхүү асуудал нь зөвхөн үр тарианы үнэ төдийгүй үр тариа нийлүүлэх бэлтгэл ажил, тээврийн зам, дэд бүтэц, өөр бусад хүчин зүйлтэй холбоотой юм гэжээ. Дэлхийн үр тарианы нөөц сүүлийн 25 жилд хамгийн бага түвшинд байгааг мартах ёсгүй. Хэрэв үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд нийлүүлж буй үр тарианы нийлүүлэлтээ зохицуулж, оновчтой, болговол бүх нийттийн хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг улам дээшлүүлнэ. Жишээ нь хэрэв Казахстанаас Хятадад хямд өртгөөр үр тариа нийлүүлэх болмжтой байвал Хятадад далайгаар үр тариа нийлүүлэхгүй байх талаар казахстаны үйлдвэрлэгч америкийнхтай харилцан тохиролцож болох юм. Үр тарианы хоёр том үйлдвэрлэгч болох Австрали, Аргентин улс дэлхийн өмнөд хэсэгт оршдог тул Европ, Америкт өвлийн улирал болж байхад тэд үр тариагаа хурааж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Улирлын тогтмол бус байдлыг харгалзан дэлхийн зах зээлд үр тариа нийлүүлэх асуудлыг энэхүү байгууллагын тусламжтайгаар зохицуулах боломжтой. Энэ бүхэн мундахгүй төвөгтэй асуудал бололтой. “Үр тарианы ОПЕК”-т Дэлхийн хэмжээнд үр тарианы үнэд хяналт тавихаас илүү өөр мундахгүй их шийдэх асуудал байна. Оросын энэ саналыг Казахстан, Украин улс зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав