Оросын зорчигч тээврийн “Аэрофлот” нисэх компани санхүүгийн үзүүлэлтээр 2006 оны шилдэг компаниудын тоонд оржээ. Энэ компани дэлхийн хамгийн нэрд гарсан, эртний компанийн нэг бөгөөд Оросын иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани юм.
Н: Жил тутам Оросын агаарын тээврийн нийт зорчигчийн дөрөвний нэг нь буюу есөн сая орчим хүн “Аэрофлот-оросын агаарын зам” хувь нийлүүлсэн компанийн рейсээр үйлчлүүлдэг байна. Нэр хүндтэй олон улсын “Эйрлайн бизнес” сэтгүүлд “Аэрофлот” компани агаарын тээврээс олсон орлогоор европын чансаагаар 10 дугаар байр, дэлхийн чансаагаар 39 дүгээр байрт оржээ. Компани ийнхүү дээгүүр байр эзээлсэн нь оросын зорчигч тээврийн нисэх компанийг хүлээн зөвшөөрсний баталгаа юм гэж “Аэрофлот”-ын хэвлэлийн албаны дарга Ирина Данненберг хэлсэн байна. Тэр хэлэхдээ: «Энэ бол маш сайн үзүүлэлт бид их баяртай байгаа. “Аэрофлот” компаниийн орлого өнгөрсөн жил бараг гурван тэрбум доллар, цэвэр ашиг 258 сая гаруй доллар байсан. Агаарын тээврийн дэлхийн зах зээлд үр ашигтай ажилласны дүнд “Аэрофлот” компанийн санхүүгийн үзүүлэлт ийм сайн байна. “Эйрлайн бизнес” сэтгүүлийн чансаанд “Аэрофлот”-оос гадна “Сибирь”, “ЮТейр”, “КрасЭйр” зэрэг оросын хэд хэдэн компани оржээ. Дэлхийн нисэх компаниудаас “Аэрофлот” компани нь тээврийн зах зээлд яахын аргагүй тэргүүлэгч юм гэжээ. “Аэрофлот” компани 1923 онд байгуулагдсан бөгөөд Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд байрладаг. Өнөөгийн байдлаар тус нисэх компани 149 оронд 728 цэг бүхий хамтарсан замын сүлжээтэй дэлхийн агаарын тээврийн “Скай Тим” дэлхийг хамарсан сүлжээний гишүүн юм. “Аэрофлот” компани 2007 оны долдугаар сард агаарт цацагдаж байгаа хорт бодисыг бууруулах тухай Олон улсын агаарын тээврийн холбооны дэлхийг хамарсан экологийн санаачлагыг дэмжиж байгаагаа албан ёсоор зарласан юм. Олон улсын агаарын тээврийн холбоо иргэний нисэх онгоцны түлшний хэрэглээг 2020 онд 25 хувиар, агаар мандалд цацагдаж байгаа нүүрс хүчлийн хийг 2050 онд тэг түвшинд хүргэх бодолтой байна. “Аэрофлот” компани экологийн удирдах, мөн үйлдвэрлэлийн хяналтын систем бүтээх тухайд эртнээс ажиллаж, агаар мандалд цацагдаж байгаа хортой бодисыг хянах өөрийн гэсэн систем бүтээгээд байна. Уг систем нь хог хаягдлын хэм хэмжээ, хаягдал байрлуулах хязгаар зэргийг хянаж, байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянана. “Аэрофлот” компани байгаль хамгаалах хууль тогтоомжийг чанд биелүүлдэг. “Аэрофлот” компанийн агаар мандалд цацагдаж байгаа хорт бодисын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс буурч, нисэх онгоцны керосин ч, багассан байна. Одоогоор компани нисэх онгоцны паркаа шинэчилж, шинэ техник худалдан авч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>