Foto http://www.por-bajin.ruОросын Тувагийн бүгд найрамдах улсад эртний уйгурын Пор-Бажин цайзад археологийн малталгаа үргэлжилж байна. Түүхэн дурсгалт газар археологийн малтлага хийхээс өмнө түүхийн ухааны дээд сургуулийн багш оюутнаас бүрдсэн экспидиц энэ оны зургаадугаар сард тэнд очжээ. Цайж барьж байгуулсан тухай янз бүрийн яриа сонсдож байлаа. Зарим хүмүүс Пор-Бажин цайз байсан гэж хэлсэн бол, цайз үл мэдэгдэх шүтээний сүм байсан эсвэл бөөгийн газар байсан гэж ярих ч хүн байсан. Эртний уйгурын энэ цайзыг “Шамбалын орны хойд хаалга” ч гэж үзэх хүмүүс бас таарч байсан юм. Гурван сарын дараа археологичид Пор-Бажин цайз бий болсон шалтгааныг тогтоосон гэж итгэлтэй мэдэгдэж байна. Тува хэлнээс шавар байшин гэж орчуулагдах Пор-Бажин цайз нь төв Азийн болон Сибирийн хамгийн учир битүүлэг байгууламжийн нэг юм. Уйгурын хүчирхэг омгийнхон VIII дугаар зуунд энэ цайзыг барьж байгуулжээ. Цайз гадна талаасаа тэгш өнцөгт дурстэй бол доторхи архитектур нь их төвөгтэй, олон өрөө тасалгаа, Эрдэмтэд цайз 26 өрөө таслалгаатай гэж тооцжээ. Яваандаа өрөө бүр ямар үүрэгтэй болохыг судлах шаардлагатай байгаа юм. Өндөр тавцанд байрлах төв хэсгийн ордны барилгын үлдэгдлийн талаар тодорхой зүйл хэлж болохоор байна. Цайзыг хэнд зориулж хэн барьсан бэ? Зуны малтлагын үеэр эрдэмтийн олсон анхны эд зүйлээс үзэхэд энэ барилга уйгурын нэгэн хааны зуны ордон байсан байж магадгүй байна. Эхнэрийнхээ хүсэлтээр байрьсан энэ цайзын архитектур, засал чимгэлэлийг харахад, Уйгурын эзэнт улсын эмэгтэйчүүд төлөөлж байсан хятадын соёлын нөлөө илт байгаа юм. Бид одоохондоо нууцын хөшгийг л онгойлгоод байна гэж эрэдэмтэд ярьж байна. Цаашид томоохон нээлт хийнэ. Уйгурын эзэнт гүрний үеийн зуны ордны нууцыг тайлснаар тухайн үеийн үйл явдлын талаарх бидний төсөөлөл, таамаглалыг өөрчилж болох юм. Пор-Бажин цайзыг ямар хүмүүс орхин явсан нь одоо хир ойлгомжгүй байна. Цайзад гал гарсныг баталсан. Түймрийн дараа юу болдон бэ?Эртний энэ барилгын үлдэгдлийг эрдэмтэд XIX-р зууны сүүлээр илрүүлсэн ч, тэр газар очиход хэцүү байсан болохоор эрдэмтэд малтлага хийгээгүй юм. 1959 онд хэд хэдэн удаа малтлага, судалгаа хийх гэж оролдсон боловч янз бүрийн шалтгаанаар амжилтгүй болж байжээ. Энэ жил өргөн хүрээтэй археологийн судалгаа хийж эхэлсэн юм. Тере-Холь нуурын эрэг дээр оросын эрдэмтэн, оюутнуудын байрлах 64 майхан бүхий хээрийн хуаран байгуулжээ. Өнөөдөр түүхэн дурсгалт газар 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багийн гурав дахь ээлж ажиллаж байна. Нийт 600 археологич энэ зун малтлага хийсэн аж. Пор-Бажины малтлагын зохион байгуулагчийн нэг ОХУ-ын Онц байдлын яамны сайд Сергей Шойгу хэлснээр ирэх жил гадаадын мэргэжилтнүүд судалгааны багт орж ажиллах гэнэ. Тэр хэлэхдээ: «Ирэх жил Тувад мэргэжилтэн илгээхээр европын хэд хэдэн сургуультай тохиролцсон. Бид яриа хэлэлцээ хийж байгаа Пор-Бажинд Оксфорд, Кембриж, Парижийн их дээд сургуулиий төлөөлөгчид ирнэ. Тэгэхлээр археологийн олон улсын баг бүрдэнэ гэсэн үг гэжээ. Мэргэжилтнүүд есдүгээр сараас цайзыг битүүмжилж эхлэх бөгөөд 11 дүгээр сард эрдэм шинжилгээ практикийн бага хурал болно. Эрдэмтэд VIII-р зууны энэ цайзыг сэргээн засварлаж, анхны төрхөнд нь оруулахыг мөрөөдөж байгаа юм.
Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>