Foto http://www.traveltours.ruБээжинд хуралдаж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо усны нөөцийг бохирдуулснаас ногдуулах торгуулийн хэмжээнд тавьсан бүх хязгаарыг өөрчлөх шийдвэр гаргах гэж байна. Шийдвэр гаргах нь гарцаагүй. Байгаль орчныг хамгаалах хууль зөрчсөн хүнд гашуун сургамж өгөх нь ч ойлгомжтой. Ус бохирдуулсан этгээдэд сая юань буюу 130 мянга орчим долларын торгууль ногдуулахаар байна. Яваандаа торгуулийн хэмжээг нэмж магадгүй юм. Зарим аж ахуйн нэгж тэр чигтээ дампуурчихаж ч болохоор байна. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг идэвхжүүлсэн нь тодорхой байна. Хятадын хоёр том усан зам судал болох Хөх, Шар мөрөн ердөө сувгийн хоолой болж хувирсан байна. Энэ мөрний ус ягаан эсвэл тод бор өнгөтэй болж хувирдаг ажээ. Хоёр мөрний эргийн оршин суугчид голын усыг хоол ундандаа хэрэглэж, үр хүүхдээ усанд оруулж, хувцас хэрэглэлээ угааж цэвэрлэдэг байна. Ялангуяа Сунгари голын бохирдолын талаар санхуулах нь зүйтэй болов уу. Энэ гол бохирдсон нь зөвхөн Хятадын дотоодын асуудал биш юм. Энэ гол Амар мөрөнд цутгадаг учраас голд хаясан байгаль орчинд аюултай хог хаягдал ч, тус мөрөнд цутган ордог байна. 2005 оны намар анхны түгшүүрийн хонх дэлджээ. Сунгари голын эрэг дээр оршдог химийн үйлдвэрт осол гарч, Амар мөрөнд зуу гаруй тонн хорт бодис цутган оржээ. Өвлийн улирал байсан тул экологийн сүйрэл болохоос аварсан юм. Мөс болон хөлдсөн бензол хаврын цагт Номхон далайд урсан орсон байна. Гэсэн ч, экологийн байдал дээрдсэнгүй. Амар мөрний эргээр оршин суудаг оросын уугуул иргэд нивхи, нанай үндэстнүүд хүнсний гол бүтээгдэхүүн болох загасыг хүнсэндээ хэрэглэж байна. Нутгийн оршин суугч, хөхүүл эмэгтэйн сүүнд агуулагдаж байгаа химийн хортой бодис байх ёстой хэмжээнээс дөрөв дахин их байгаа юм. Хоёр орны хооронд энэ асуудлаар яриа хэлэлцээ болж байгаа бөгөөд зохих үр дүн гарна гэдэгт найдаж байна. Хятадын дотоод байдалд эргэн ороё. Эндхийн экологийн мэргэжилтнүүдийн тооцсоноор тус улсын хүн амын зургааны нэгийг усаар хангадаг нутгийн зүүн хойд хэсэгт орших Ляохэ, мөн төв хэсгийн Хуайхэ зэрэг голын бохирдол аюултай түвшинд очоод байгаа юм. Усны нөөцийг бохирдуулснаас ногдуулах торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлснээр оршин суугчдын эрүүл мэндэд хор хохирол учирсан ч хамаагүй эдийн засгийн үзүүлэлтийн хойноос хөөцөлддөг орон нутгийн олон удирдагчийг сэнхрүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ Хятад улсад хүрээлэн буй орчныг хамгаалах цогц хөтөлбөр шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Ийм хөтөлбөргүйгээр зөвхөн Хятад төдийгүй хөрш оронд ч, ноцтой хор хохирол учрахаар байна.

Орчуулагч Г.Нарангарав

 

<сонсох>