1990-ээд онд Орос улсын байр суурь суларч, бүс нутгийн болон дэлхийг хамарсан нөлөө нь эрс буурсан нь эргээд сэргэж байгааг анхаарч үзвэл Вашингтон Москвагийн хооронд өрсөлдөөн сэргэсэнд гайхах зүйлгүй. Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 70 доллар хүртэл өссөнөөр Орос улсын сан хөмрөг зузаарч, армидаа хөрөнгө оруулж эхэлсэн гэж Марк Томпсон “Орос улс яагаад булчингийнхаа чилээг гаргаж байна вэ” нэртээ өгүүлэлдээ бичжээ. Энэ өгүүлэлийг америкийн нөлөө бүхий “Тайм” сэтгүүлд нийтэлсэн байна. Энд нэг зүйлийг тэмдэглэх хэрэгтэй хэмээн манай улс төрийн тоймч Эдуард Сорокин зааж байна. Нефтээс орлого олсноор Орос улс булчингийнхаа чилээг гаргаж, армиа бэхжүүлэхэд их хэмжээний хөрөнгө хаясан гэж ойлгож болохгүй юм. Ухаалаг, зөв бодлого хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд Оросын улс төрийн байдал мэдэгдэхүйц тогтворжиж, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн олон салбарын эдийн засгийн хүчинч чадал бэхжиж, сэргэсэн юм. Энэ нь юуны түрүүнд гадаад бодлогод сайнаар нөлөөлсөн. НАТО-г өргөжүүлж, Иракийн дайн эхлэхээс өмнө Чех, Польшид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах төлөвлөгөө зэрэг Вашингтоны дээрх алхам нь Москваг түгшээсэн гэж Марк Томпсоны бичсэн нь нөгөө талаас зөв юм. Үүний хариуд Орос улс Хойд туйлын гүнд титан бортготой далбаагаа суурилуулж, шинэ баллистик пуужин туршиж, Косовог Сербээс албан ёсоор тусгаарлах НҮБ-ын үйл ажиллагаанд хориг тавьсан юм гэж Томпсон “Тайм” сонин нийтэлсэн өгүүлэлдээ бичжээ. Зарим талаар сургамж өгөх үнэхээр шаардлагтай байсан эсвэл Москвагийн энэ үйлдлийн тайлбарыг өөр зүйлээс хайх хэрэгтэй. Дэлхийн аюулгүй байдал салшгүй гэж энд үзэж байна. Тиймээс Орос улс олон янзын, олон туйлт дэлхийг хамгаалж, дангаар ноёрхох гэсэн хэн нэгний оролдлогыг хатуу эсэргүүцэх үндсэн дээр гадаад бодлогоо хэрэгжүүлжээ. Орос-Америкийн харилцааны тухайд Марк Томпсон хоёр орны өрсөлдөөн сэргэсэн тухай тэрээр бичихдээ. Москва Вашингтонтой олон салбарт өрсөлдөх бус хамтран ажиллахыг илүүд үзэх нь гарцаагүй. Тухайлбал дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сансрын уудмыг эзэмших, дэлхий нийтийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, үл дэлгэрэүүлэх дэглэмийг бэхжүүлэхийн зэрэгцээ цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах бодит арга замыг эрэлхийлэх, мансууруулах бодисын наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын терроризмтай тэмцэх зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>