Foto http://www.allmedia.ruОросын спорт-ангийн болон албанд ашиглах буу, байлдааны зэр зэвсэг, хараа зүйн хэрэгсэл, идэвхтэй амралт болон спортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ. Ижевскийн зэвсгийн үйлдвэр байгуулагдсаны 200 жилийн ой, Калашников автомат буу бүтээсний 60 жилийн ойг тохиолдуулан энэ жил үзэсгэлэн-яармагийг зохиож байгаа юм. “Ижмаш” концерн үзэсгэлэнд хамгийн том үзмэрийг тавьжээ. Тус үйлдвэр спорт-ангийн өргөн сонголттой зэвсгийг үзэсгэлэнд тавьсан гэж “Ижмаш” концернийн ерөнхий захирлын орлогч Вячеслав Ожегов мэдэгдлээ. Янз бүрийн уур амьсгалтай газарт нутагладаг том болон дунд оврын амьтан агнах зориулалттай “Ирвэс”, “Бар”,”Булга”,”Элээ”, “Бөхөн гөрөөс” зэрэг төрөлд багтах ангийн карабин бууг үзэсгэлэнд тавьжээ. “Ижмаш” концерн 80 гаруй төрлийн буу зэвсгийг үзэсгэлэнд тавьсан байна. Үзэсгэлэнд тавьсан шинэ буу нь ан агнуурын зах зээлд эрэлт ихтэй юм. “Бөхөн гөрөөс” гэхэд л 30 дахь удаагаа үйлдвэрлэсэн. Бид үзэсгэлэнд “Морал” загварын цоо шинэ буут бас тавьсан. Мөн үзэсгэлэнгээс манай алдарт үйлдвэрийн түүх эхэлсэн зэр зэвсгийг сонирхож болно гэж В.Ожегов хэллээ. Өнөөгийн байдлаар “Ижмаш” концерн Латин Америкийн орнуудад тухайлбал Венесуэлд зэвсэг их хэмжээгээр экспортолж байна. Тус улсад АК-103 калашников буу нийлүүлж байгаа юм. Үүнээс гадна “Ижмаш” концерн Калашников автомат бууны үйлдвэрийн барилгыг барьж эхэлжээ. Тус улсад гранат харвагч, нарийн тусгалтай буу, мэргэн буучийн буу зэргийг нийлүүлэх яриа хэлэлцээ хийж байна. Спорт-ангийн зэвсгийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Ижевскийн механикийн үйлдвэрийн үзмэрийг хүмүүс маш их сонирхожээ. Энэ үйлдвэр жил бүр 750 мянга орчим буу, гар буу үйлдвэрлэдэг. Бие хамгаалах зэвсэг, спорт-бэлтгэлийн гар буу, хийн, ажлын болон байлдааны зэвсэг, цулгай болон ховилтой зэвсэг зэргийг хэлж болно. Дэлхийн 80 оронд Ижевскийн механикийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг “Байкал” худалдааны тэмдэгтэй худалддаг гэж Ижевскийн механикийн үйлдвэрийн ерөнхий захирлын орлогч Борис Михальчук ярилаа. Тэр хэлэхдээ америкийн “Ремингтон”, германы “Ганс Враге”, киприйн “Анакс трейдинг” зэрэг компани манай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авдаг юм. Тэд европын бараг бүх улс, азийн зарим орны зэвсгийн хэрэгцээг хангадаг. Манай бүтээгдэхүүнийг ойрын гадаад бараг бух орон худалдаж авч байна. Өнөө үед манай бүтээгдэхүүн дэлхий дахинд нэрд гараад байна гэлээ.Ижевскийн үйлдвэрээс гадна Тула, Барнаул, Москва, Новосибирск зэрэг хотын үйлдвэрүүд “Оросын спорт-ангийн бараа-2007” үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Орчуулагч   Г. Нарангарав

<сонсох>