Энэ нь Сочи хотын хөдөлмөрийн чадвартай хүн амтай тэнцэж байна. 2014 онд Сочи хотын Олимпийн наадамын үйлчилгээний салбарт ажиллах хүмүүс англи, франц зэрэг гадаадын хэд хэдэн хэл сурах шаардлагатай аж. Үүнээс гадна дэлхийн улс орнуудын уламжлал, үндэсний хоол зэргийг судлах шаардлагатай гэнэ. Шинэ боловсон хүчнүүд спортын объект, экологи, эрчим хүч, рашаан сувилал зэрэг янз бүрийн салбарт ажиллах юм. Сочи хотод барих спортын обьектыг олон жил ашиглахаар тооцсон тул ирээдүйн мэргэжилтнүүд зөвхөн олимпийн наадмын үеэр төдийгүй өмнө нь болон дууссан хойно ч гэсэн Сочи хотод ажиллана. Наадам эхлэхийн өмнө рашаан сувилалын тус хотын дэд бүтцэд ажиллаж буй мэргэжилтнүүдийг 2014 оны өвлийн олимп зохион байгуулахад татан оролцуулахаар төлөвлөж байна. Тэд тус хотын бүх дэд бүтцийн тасралтгүй ажиллагааг хангана. Сочи хотын дарга Виктор Колодяжныйн захирамжаар боловсролын системийн төлөөлөгчид рашаан сувилалын тус хотын боловсон хүчнийг бэлтгэх хэд хэдэн хувилбар бодлого боловсруулах ажил эхлүүлжээ. Бүр дунд сургуулиас эхлэн олимпийн уламжлалыг зааж, мэргэжилтнүүд бэлтгэх хувилбар байна. Сочи хотын дарга өөрөө өнгөрсөн жил хотын сургуулиуудад ийм хичээл заасан юм. Краснодарийн хязгаар, Сочи хотын 20 гаруй техник — мэргэжлийн сургууль, их дээд сургууль, мөн дунд сургууль зэрэг бүх шатны боловсролын байгууллагын нөөц бололцоог энэ зорилтыг биелүүлэхэд ашиглаж байна. Энэ зорилтыг биелүүлэхэд Итали, Франц, Испани зэрэг орны зочид буудалд оюутнууд нь дадлага хийж байгаа аялал жуулчлалын терелжсен их дээд сургуульд илүү их найдлага тавьж байна. Аялал жуулчлалын чиглэлээр их дээд сургууль төгсөгчдийн олонхи нь Сочи хотын Красная поляна болон гадаад орнуудад ажилладаг.Уулын уур амьсгалтай рашаан сувилалыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн хотын даргын гол зөвлөх Григорий Яковенко боловсон хүчин бэлтгэх бодлогын хоёр дахь хувилбарыг боловсруулж байна. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг хариуцаж, боловсон хүчнээр хангах үүрэгтэй мэргэжлийн хүмүүс бэлтгэх зохицуулалтын төв байгуулах хувилбар юм. Сочи хотын зочид буудлын боловсон хүчнийг бэлтгэх систем нь улсдаа дээгүүрт ордогийг энд тэмдэглэмээр байна. “Рэдисон –SAS- Лазурная” зочид буудал ендер тувшинд байдаг бөгөөд түүнд тушиглэн Олимпийн наадмын үеэр ажиллах боловсон хүчнийг сургах юм. Хотын захиргаа болон олимпийн наадамд хөрөнгө оруулж байгаа байгууллагууд боловсон хүчнийг бэлтгэх бүх зардлыг хариуцана.

Орчуулагч Г.Нарангарав

 <сонсох>