Foto http://www.interfax.ruТүүхчид Оросын Ржев хотыг “Хойд Сталинград” гэж нэрлэдэг. Хүн төрөлхтний түүхэн хамгийн их цус урсгасан тулаан Ржевт болсон гэж түүхчид үзэж байна. Тверийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн хорооны дарга Николай Иванов тайлбарлахдаа: “Дайны түүхийг өгүүлсэн түүх-эх оронч үзлийг төлөвшүүлэх аялалын чухал зам бий болгохыг бид зорьж байна. Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн их цус урсгасан тулаан Ржевт болсон гэхэд л хангалттай. Элэнц хуланц, өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг үл хүндэтгэх эрх бидэнд байхгүй. Тверийн нутагт болсон тэр үйл явдал, тэр дайныг хүмүүс санаж байхын тулд бид аялалын энэ замыг нээнэ”. Николай Иванов цааш хэлэхдээ, Ржевийн тулаан 14 сар үргэлжилсэн. 1941 оны намраас 1943 оны өвөл хүртэл Улаан арми олон цэрэг эрсийн алтан амиар Москвад цөмрөн орж ирсэн фашистуудын хүчийг тогтоон барьжээ. Ржевийн цүлхэд Улаан арми хоер сая 60 мянган хүнээ алдсан гэр ЗХУ-ын маршал энэ тулаанд оролцсон ахмад дайчин Куликов ийм ойролцоо тоо хэллээ. Хот бараг газрын хөрснөөс арчигдсан байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын өнцөг булан бүрт оршин суудаг хүмүүс Ржев хотыг сэргээн босгох ажилд оролцож, хот ч нурман дундаас сүндэрлэн боссон байна. Ржевт амиа алдсан цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэн байлдааны алдар цууг хүндэтгэсэн асар том хөшөө босгожээ. Дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан “Ржевийн тулаан” үзмэрийг жуулчид орон нутгийг судлах музейгээс үзэж болно. “1942 оны есдүгээр сарын Ржевийн төлөө тулаан” асар том диорам нь музейн бахрхал юм. Баатар хотыг шагнасан дэлхийн хоёрдугаар дайны нэгдүгээр зэргийн одонг диорамын хажууд тавьжээ. Ржевийн уугуул оршин суугч цэрэг эрсийн талаар өгүүлэх баримт сэлтийг үзсэн хэн боловч сэтгэл дундуур хоцордоггүй. Музейг үзэж сонирхож байгаа хүмүүс офицер, цэрэг эрсийн хувийн эд хэрэгслээс тэдний ар гэрийнхэндээ бичсэн сэтгэл хөдлөм захидлыг хамгийн их сонирходог. Ржев хотын дайны материалд түшиглэн ойрын хоёр жил дэлхийн хоёрдугаар дайны интерактив музей байгуулна. Өнөөдөр Ржев ялалтын төлөө амиа өргөсөн цэрэг эрсийг санаж явдаг дайны алдар цуут хот юм. Улаан арми болон вермахтын шилмэл хүчний Ржевийн цөлхөд болсон ширүүн тулааны газруудаар аялах аялалын зам нь цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэх зам болно. Хар дарсан аймшигт өдрүүд дахин бүү давтагдаасай гэж тэр үеийг өгүүлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>