Орос улс зорчигч, тээврийн өрсөлдөх чадвартай нисэх онгоцоо дэлхийн зах зээлд идэвхтэй гаргах бодолтой байна. Энэ бүхэн Москва орчмын Жуковск хотод болсон нисэх- онгоц сансрын техникийн үзэсгэлэнгээс харагдлаа. Үзэсгэлэнд оролцсон гадаадын 70 орны төлөөлөгч Орос улстай байлдааны техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолоо илэрхийлсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр болсон нэг яриа хэлэлцээний дүнд 400 сая долларын гэрээ байгуулжээ. Энэ нь орчин үеийн цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, мөн засвар үйлчилгээний газар байгуулах зэрэг гэрээ юм. Энэ салбарт хамтран ажиллах тухай протоколыг гэрээний хэлбэрт оруулж баталгаажуулсны дараа гэрээний мөнгөн дүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэтхэг, Польш, Казахстан зэрэг улстай хамгийн том гэрээ байгуулсан байна. Оросын байлдааны сөнөөгч нисэх онгоцыг Индонез, Алжир зэрэг улсад нийлүүлнэ. Хамтран ажиллах протоколоос үзэхэд Орос, Чили улс олон төлөвлөгөө хэрэгжүүлж, хамтран ажиллах төлөвтэй байна.
МАКС-2007 үзэсгэлэн өнөөгийн байдлаар Орос улсад иргэний нисэх онгоцны дэлхийн зах зээлд өрсөлдөх эдийн засгийн болоод техникийн шинэ боломж байгааг харууллаа гэж Үйлдвэрлэлийн агентлагийн дарга Борис Алешин хэллээ. «Үзэсгэлэнгийн асар том арга хэмжээ дэлхийн түвшинд боллоо. Өмнөх үзэсгэлэнгээс 1,5 дахин их гэрээ байгуулсан. Иргэний техникийн асар их шинэ боломж байгааг харуулсан байна. Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци л гэхэд 1,5 тэрбум долларын гэрээ байгуулжээ. Нийт гурван тэрбум долларын гэрээ байгуулсан байна. Оросын Ту-204, Ил-96, Ту-334 болон шинээр бүтээсэн “Супержет-100” иргэний нисэх онгоцууд хүнд нөхцөлд гадаадын нэг төрлийн техниктэй өрсөлдөж байгааг энд дурдая. Гэсэн ч, бид онгоцоо худалдаж, гадаадын өрсөлдөгчийн зах зээлийг алхам алхамаар эзэмшиж байна.Иргэний нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт Орос улстай хамтран ажиллах гадаадын компаниудын тоо нэмэгдсээр байгаа тухай Борис Алешин тэмдэглэлээ. Байнгын түнш байгууллагуудтай тогтоосон харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн юм. «Бид “Боинг” компанитай маш идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал титан бүтээцийг угсарч, нийлүүлэхэд хамтран ажиллаж байгаа юм. Энэ чиглэлд бид их амжилтанд хүрсэн. “Боинг” корпорацтай композит материал үйлдвэрлэхэд хамтын ажиллаг хөгжүүлэх тухай ажлын төлөвлөгөөнд оруулаад байгаа гэж Б.Алешин хэллээ.МАКС-2007 үзэсгэлэнд тавьсан оросын шинэ техник нь гадаадын энэ төрлийн нисэх онгоц, нисдэг тэрэгтэй өрсөлдөх бүрэн боломжтой юм. Оросын энэ техниктэй ижил төстэй техник дэлхийд байхгүй.

Орчуулагч Г.Нарангарав 

<сонсох>