“Сочи хотыг уулын уур амьсгалтай рашаан сувилалын газар болгон хөгжүүлэх” улсын зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохицуулах зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф мэдэгдлээ. Сочи хотод 2014 оны өвлийн олнмпнйн наадмыг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтэц, объектыг барьж байгуулах төрийн тусгай байгууллага Орост байгуулна. Энэ байгууллага барилгын ажил хийж гүйцэтгэнэ гэж Герман Греф Сочи хотод болсон “ 2006-2014 онд Сочи хотыг уулын уур амьсгалтай рашаан сувилалын газар болгон хөгжүүлэх” улсын зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохицуулах зөвлөлийн сүүлийн хуралдааны үеэр мэдэгдлээ. Энэ оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр тус корпорацийг байгуулна. Энэ үер тус байгууллагын үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль гаргахаар төлөвлөж байна. Зочид буудал багтдаг дэд бүтцийн объектыг барих нь төрийн шинэ корпорацийн нэг үүрэг юм гэж Сочи хотын орлогч дарга Владимир Бойченко хэллээ. «Манайд ирэх зочид, гийчдийг зохих ёсоор хүлээж авахад бид бэлэн. Рашаан сувилалын Сочи хотын зочид буудлын цогцолбор сар бүр 350 мянга гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай. 2014 онд зочид буудлын нийт цогцолборыг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөө боловсруулна. Тэр үед бид энэ тоог нэмэгдүүлж болно. Өчигдөр орчин үеийн зочид буудлын барилгын ажлын анхны чулууг тавьжээ гэж В.Бойченко хэллээ.
Шинэ корпораци нь санхүүгийн бүх зардлыг хянана. Улсын зорилтот хөтөлбөрийн дагуу 2007 оны наймдугаар сарын нэгэнд 100 сая орчим долларын мөнгөн хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна. “Сочи хотыг уулын уур амьсгалтай рашаан сувилалын газар болгон хөгжүүлэх” улсын зорилтот хөтөлбөрийн санхүүжилтийн нийт хэмжээ 12 тэрбум доллар байна.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>