Энэ үзэсгэлэн арван таван жилийн хугацаанд хамгийн сүртэй болох төлөвтэй байна. Нисэх онгоц-сансрын техникийн дэлхийд томоохонд тооцогддог энэ үзэсгэлэн найм дахь удаагаа зохиогдож байна. Оросын нисэх хүчнийг сэргээх үүрэгтэй нисэх онгоц үйлдвэрлэгч Нэгдсэн корпорацийн ивээл дор эх орны нисэх онгоц үйлдвэрлэгч олон компани анх удаа энэ үзэсгэлэнд оролцож байгаагаараа онцлог юм. Оросын 540, гадаадын 250 компанийн шинээр үйлдвэрлэсэн нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужин, хиймэл дагуул, дирижабль зэргийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнд тавих ихэнх нисэх онгоц, техникийг агаарт туршина.
Үзэсгэлэнд эх орны үйлдвэрийн нарийн маневртой СУ-35 сөнөөгч нисэх онгоц, МИГ-35Д байлдааны нисэх онгоц, зэвсэгт хүчинд дөнгөж нийлүүлээд байгаа С-400 зенит-пуужингийн шинэ систем зэргийг үзүүлнэ. Иргэний нисэх онгоцны тухайд ч гайхуулах зүйл бий. “Сухого” компанийн шинээр бүтээсэн дунд замын Жет-100 нисэх онгоцыг үзэж сонирхох боломжтой. Гадаадын компанийн инженерийн дэвшилтэд санааг Боинг, Бомбардье зэрэг дэлхийд тэргүүлдэг компани МАКС-2007 үзэсгэлэнд танилцуулна.
Москва орчмын Жуковск хотод болж байгаа Олон улсын нисэх онгоц-сансрын техникийн “МАКС-2007” үзэсгэлэн нь зөвхөн үзмэр, уран нислэгийн үзүүлбэр бус манай орны нисэх онгоцны гол баяр болж байна. Нисэх онгоц- сансрын техникийн салбарт гадаад, дотоодын компаниудын олсон амжилтыг харуулах найм дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ерөнхийлөгч В.Путин ийнхүү мэдэгдлээ. Жуковск хотод зохиогдож байгаа МАКС үзэсэглэн ахар богино хугацаанд дэлхийн нисэх онгоцны үзэсгэлэнгүүдийн дунд зохих байр сууриа эзлээд зогсохгүй, тэргүүлэгч болохоо баталлаа хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн бүх зочин гийчэн, оролцогчид нисэх хүчний хүчин чадал хир нэмэгдсэнийг харах байх гэж би бодож байна. Энэ жил үзэсгэлэнгийн үзмэрийн тоо 30 хувиар нэмэгджээ. Дэлхийн 110 орны албан ёсны төлөөлөгч МАКС үзэсгэлэнд оролцож байгаа юм. Үзэсгэлэнд гадаадын оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байгаад бид баяртай байна. Бид цаашид ч гэсэн энэ үзэсгэлэнг нисэх онгоц болон сансран техник технологийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн гэрээ хэлээлцээр байгуулах талбар болгон хөгжүүлнэ.Оросын нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн үзмэр системтэй болсныг В. Путин онцлон тэмдэглэв. Энэ корпораци өрсөлдөх чадвартай зорчигч-тээврийн нисэх онгоцыг дэлхийн зах зээлд эрчимтэй гаргахаар төлөвлөж байна. Орос улс байлдааны болон цэргийн техникийн үйлдвэрлэлд тэргүүлэгч байр сууриа хэвээр хадгалж үлдэх зорилт тавиад байна. Үзэсгэлэнд манай орны сансрын ер бусын хүчин чадлыг үзүүлжээ гэж Ерөнхийлөгч хэлсэн байна. Өнөөгийн байдлаар эдийн засгийн шинэ боломж нээгдээд байгаа Орос улс өндөр технологийг хөгжүүлэхэд түлхүү анхаарна гэж В. Путин оцнлон тэмдэглэжээ.
“МАКС” үзэсгэлэнгийн хамгийн сэтгэлд хоногшидог уламжлал бол шилдэг нисэгчдийн нисэх ур чадвараа харуулдаг агаарын үзүүлбэрийн хөтөлбөр юм гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Үзэсгэлэнгийн үеэр энэ төрлийн спортын цом булаалдах аварга шалгаруулах тэмцээн болно. Ерөнхийлөгч В.Путин энэ тэмцээнд оролоцогчдод тэр дундаа оросын тамирчдад амжилт хүслээ.
“Оросын гүн” болон “Стрижи” зэрэг чадварлаг нисэгчдийн багийнхан үзэгчдэд зориулж уран нислэгийн шинэ хөтөлбөр бэлджээ. Үүнээс гадан СУ-27 нисэх онгоцоор анх удаа агаарт байлдааны ажиллагааг үзүүлэх юм. Зөвхөн Москва орчмын Жуковскт болдог үзэсгэлэнгийн зуны хөтөлбөр дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог байна. Москвад болдог үзэсгэлэн бүрэн өрсөлдөх чадвартай гэж хэлж болно. Магадгүй энэ үзэсгэлэн ач холбогдол, нэр хүндээрээ Францын Ле Бурже, Их Британийн Фарнборо зэрэг дэлхийд томоохонд ордог олон улсын нисэх онгоц-сансрын техникийн үзэсгэлэнгээс ч илүү байж болно.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид үзүүлэх нислэгийн аюулгүй байдыг дээд зэргээр хангахад их анхаарчээ. Үзэгчдийг орохыг хориглосон нисэх буудлын тусгай хэсэгт үзүүлэх нислэг болно. Уран нислэгийн үзүүлбэрийн аюулгүй байдлыг хариуцсан хурандаа Анатолий Дунаев ярихдаа: «Өнөөгийн байдлаар нислэгийн бүсийг маш тодорхой тогтоосон байгаа. Үзэсгэлэнд оролцогчид болон үзэгчдийн байгаа газрыг нислэгийн бүст оруулаагүй. Осол аюулын үеэр нисэгч зөв шийдвэр гарган, шаардлагатай газар онгоцоо буулгах боломж бүрдүүлэхийн тулд үзэгч, оролцогчдыг нислэгийн бүсээс зайтай аюулгүй газар байлгаж байгаа юм хэмээн Дунаев тайлбарлажээ. Орос болон гадаадын үзэсгэлэнд оролцогч компаниуд ашигтай гэрээ байгуулах бодолтой байгаа. Харин үзэгчид сэтгэл хоногшсон уран нислэгийн үзүүлбэрийг сонирхоно. Зохион байгуулагчид цаг агаарын таатай нөхцөлд уран нислэгийн үзүүлбэрийг зохион байгуулахаар тооцжээ.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>