Оросын олон нутгаас, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн oрнууд, гадаадаас хүүхдүүд зуны амралтаар энд ирж амардаг байна. Энд Монголоос ч гэсэн хүүхдүүд ирсэн байна. Энд манай сурвалжлагч Екатерина Ишенко очжээ. Тэрээр орос хэлний олон улсын зуны сургуулийн хичээл ангийн эрхлэгч Надежда Самойловотай уулзав.
- 2003 онд Москва хотын дарга Ю.М Лужковын санаачилгаар байгуулагдсан энэ зуны сургууль тав дахь жилдээ ажиллаж байна. Анх энэ сургуульд ТУХН-ийн орнууд болон Балтын тэнгисийн орнуудын хүүхдүүдийг хүлээж авдаг байсан гэж Надежда Самойлова ярьж байна. Оролцогч орны тоо аажмаар нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар манай сургуульд хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, мөн гадаадын 30 орны хүүхдүүд амарч байна. Энэ сургууль жилд нэг удаа долдугаар сард ажилладаг. Хүүхдүүд энд дахин ирэх хүсэлтэй байдаг ч, олонхид нь энд амрах эрх олж авахад амаргүй байдаг гэнэ. Тус лагерьт амрах хүсэлтэй хүүхдүүд олон байдаг. Энд амрахын тулд өөрийн орондоо орос хэлний олимпиадад түруулсэн байх шаардлагатай юм. Зуны сургуульд янз бүрийн орны 350 хүүхэд суралцаж байна. Хичээлийг тоглоомын чанартай явуулдаг учраас хүүхдүүд амархан дасан зохицдог гэнэ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, хүүхдүүд шинэ найз нөхдөөсөө салах дургүй байдаг аж. Хүүхдүүд гэртээ хоосон буцсангүй. Хүүхэд бүр сургуулиа төгсөөд сургуулийн билэг тэмдэгтэй майк, богино ханцуутай цамц, уралдаан тэмцээний үеэр авсан шагнал зэрэг билэг дурсгалын зүйлтэй нутаг буцсан байна. Тухайлбал “ХХ зууны 100 яруу найрагч”-ийн 10 хуурцаг бүтээл, спортын шагналд бөмбөг, цом, сургуулийн билэг тэмдэгтэй аяга зэргийг хүүхдүүдэд өгсөн байна.
- Монгол хүүхдийн бүлгийн багш, Чингис хааны нэрэмжит “Их засаг” дээд сургуулийн дэргэдэх лицейн багш, орос хэлний тэнхимийн эрхлэгч Светлана Баракдаева энэ лагерийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг сонсоё.
- Энэ лагерь үнэхээр гайхамшигтай! Эну лагерь зуны сургууль ямар байх ёстой дэлхийн тийм л төгс загвар юм. Хайр энэрэл, сайхан сэтгэлтэй, тэвчээртэй гэхчилэн. Энэ бол хүний урлагийн авъясаыг нээдэг ертөнц гэж Светлана Баракдаева ярьж байна. Лагерийн хичээл-сурган хүмүүжүүлэх явц нь хүүхэд бүрийн хувийн чанарыг нээхэд чиглэсэн. Хүүхдүүд тоглоом, дуу, үлгэр, хошин яриа зэргээр сургуульд үздэгээс арай өөрөөр орос хэл сурч байна.
Энэ жил Монголоос орос хэлний анхан шатны мэдлэгтэй найман хүүхэд энэ лагерьт ирсэн. Лагерийн босго даваад хүүхдүүд тав тух, анхаарал халамж, сайхан уур амьсгалд орсон. “Московия” орос хэлний олон улсын зуны сургуулийн төслийн зохион байгуулагчид, хүмүүжүүлэгч багш, удирдагч, техникийн ажилтнуудад биднийг сайхан амрах бүхий л нөхцлийг хангаж байсанд талархал илэрхийлмээр байна.
Хүүхдүүд эхлээд орос хэлээр сайн ойлгохгүй, орос хоол, танихгүй орчин гээд эхлээд бага зэрэг бие барьж байсан. /Энд байгаль нь хүртэл Монголоос өөр/. Сургуулиа төгссөний дараа тэд: Энд өвөл ирэх юм уу, дахиад нэг сар байж болох уу гэж асууж байсан. Хүүхэд гэдэг дүр эсгэж, худал хэлж чаддаггүй, чин сэтгэлээсээ ярьдаг шүү дээ. Сүүлийн өдөр хүүхдүүд гунигтай, эндээс явах дургүй байгааг ажигласан. Хүүхдүүд Третьяковын уран зургийн галерей, Кремль, музей, сүм зэрэг зөвхөн зургаар мэддэг байсан түүхэн дурсгалт зүйлийг нүдээр үзсэн…. “Бид азтай хүүхдүүд” гэж тэд өөр хоорондоо ярьж байсан. Тэд Орост ирж, Москва хоттой танилцаж, янз бүрийн орны анд нөхөдтэй болсон.
- Спортын зааварлагч Андрей манай сурвалжлагчид тус лагерьт зохион байгуулсан спортын арга хэмжээ, тэмцээн уралдааны талаар ярьсан юм.
- Өдөр бүр гар бөмбөг, стритбол, пионербол, усан сэлэлт зэрэг янз бүрийн тэмцээн, уралдаан зохиож байсан. Манай лагерь усан сан, бялдаржуулах танхим, спорт зал бүхий спортын маш сайхан цогцолбортой. Саяхан засмал зам дээр зургийн уралдаан болсон ч, бороонд бүх зураг арилчихаж…
Монгол сурагч Эрдэнэжаргал, Маралэрэнэ нар лагерийн амралтын талаар өөрсдийн сэтгэгдэл, орос хэлний зуны сургуулийн хүүхдүүдийн оролцсон аялалын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>