Foto: http://www.newsactive.ru/sport/2014 онд өвлийн олимп болох, хар тэнгисийн рашаан сувилалын Сочи хотод баригдах олимпийн байранд тус корпораци байрлана. Энэ талаар тус улсын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Герман Греф мэдээллээ.
Энэ корпораци тусгай хууль хэрэгжүүлж, Сочи хотод болох Олимпийн бүх объектын барилгын ажлыг хариуцах юм. Энэ нь дэд бүтэц, спортын зориулалттай объект байна. Урьд байгаагүй өргөн хүрээтэй төсөл хэрэгжих учраас бид ер бусын хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн зөвлөлгөөний дараа ийм корпораци байгуулах шийдвэр гаргасан. Үүний зэрэгцээ В.Путин Сочи хотод болох олимпийн наадамд хуваарилж байгаа хөрөнгө, эх үүсвэрийн зарцуулалтад хатуу хяналт тавьж, дээд зэргийн ил тод байдлыг хангахыг шаардсан байна. Рашаан сувилалын энэ хотын хөгжилд ойролцоогоор 12 тэрбум доллар зарцуулах ерөнхий тооцоо байгаа юм.
Олимпийн наадам болохоос нэг жилийн өмнө буюу 2013 он гэхэд олимпийн бүх объект бэлэн байх ёстой юм. Хотыг наадамд бэлтгэх ажилд асар өндөр шаардлагат тавьж байна.
2014 оны өвлийн олимпийг Орост зохион байгуулах эрхийг олж авсан нь түүхэн олон чухал ач холбогдолтой юм гэж Герман Греф ярьжээ.
Одоо батлагдсан график хуваарийн дагуу Сочи хотод ажил өрнөж байна. Олимпийн объектод дүн шинжилгээ хийх Архитектурын зөвлөл есдүгээр сарын сүүлээр оросын онцлогийг харуулсан, мөн Олон улсын Олимпийн хорооны шаардлагыг хангасан эцсийн үзэл баримтлалыг танилцуулах ёстой юм.
Ийм арга хэмжээ авч байгаа нь Орос улс Сочи хотод болох олимпийн наадмыг маш өндөр түвшинд зохион байгуулах бодолтой байгааг баталж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>