Foto: http://ru.wikipedia.orgБуддын 800 барималыг усаар тээвэрлэн Элист хотод авчирчээ. Ойрын үед нэмж 200 ширхэг барималыг авчрах гэнэ. Бурханы баримал нь сүмийн шүтээн, түүнчлэн төв хийдийг тойруулан байрлуулсан буддын суваргын /бэлэг тэмдэг, жижиг барималаар чимсэн бетон байгууламж суурийг тавих зориулалттай юм. Хүрэл, гуулиар хийсэн Шакъямуни буддын хөшөө 20 см өндөртэй. Халимагийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Кирсан Илюмжинов, Халимагийн Шажин лам Тэло Тулку Ринпоче нар бараг жилийн өмнө шашны энэ эд зүйлийг захиалсан гэж Элистийн хурлын лам Нгванг Лодой ярилцлагадаа дурджээ. Одоо буддын 800 барималыг бүгдийг тарни бүхий тусгай ороосон цаасаар бөглөх юм.
“Буддын барималын хоосон хэсгийг бөглөх тусгай хүжийг барималын хамт авчирсан” гэж Нгванг Лодой ярив. Хүжийг буддын тарни бүхнй цаасанд ороогоод барималыг битүүлэх юм. Тийм болохоор бидэнд хийх юм асар их байна. Үүнээс гадна бидэнд цагааан хадаг илгээсэн байгаа. Манай төв хурлын хийдэд хүндтэй олон зочин ирдэг, бид зочноо хүндэтгэн сайн сайхныг бэлэгддэг хадаг өргөн барьдаг юм. Мөн барималыг мантрамигаар /уншлага/ битүүлэх ажил байгаа.
Хийдийн лам хуваргууд наймдугаар сарын 24-нд “Шакъямуни буддын алтан сүмд” мандал өргөхөөс өмнө энэ ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Буддын барималыг залах хүндэтгэлийн ёслолд Энэтхэгийн Тьюдмэд хийдийн лам хуваргууд оролцоно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонcох>