Foto: http://ratomka.of.by/russian/Манай зуунд хүмүүс эргээд байгалтайгаа ойр байхыг эрмэлзэх болжээ. Адуу нь олон зууны турш хүний байнгын дагуул, үнэнч анд, хамтран зүтгэгч нь байсан. Энэ амьтантай ойр байснаар сэтгэл санаа гэлтгүй бие мах бодийг эмнэдэг байна.
Туль мужийн төв цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, саа туссан хүүхдийг эмнэх байнгын сургалт зохион байгуулж байна. Оюутан, сурагчид ч гэсэн морь унах тустай юм. Морь унаснаар нуруу тэгширч, бие бялдар хөгжиж, амьтныг хайрлах сэтгэлтэй болдог байна.
Тулийн мужийн дарга Вячеслав Дудка Тулийн морин холбоог тэргүүлж байгаа нь тус нутагт морин спорт хөгжих ирээдүйтэйг баталж байгаа юм. Мужийн захирагчийн нэрэмжит цом булаалдах ээлжит тав дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Туль орчмын Лужное тосгонд болно.
Энэ удаа Липецк, Воронеж, Калужийн мужаас морин спортын тамирчид Тулийн гацааны Дубений дүүрэгт иржээ. Аварга шалгаруулах тэмцээнийг анх цэвэр спортын арга хэмжээ болгон зохион байгуулаагүй юм. Оросын хуучны нэрд гарсан морин аж ахуйн дэргэдэх Прилепийн морин тойруулгад дээд амжилтыг бүртгэж авах юм. Харин Лужноед хүмүүс өөрсдийгөө гайхуулж, бусдыг харахаар ирдэг байна. Морин спортоор хичээллэх хүний тоог нэмэх, энэ спортын нэр хүндийг өргөхийн тулд баярын энэ шоу арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Тэгэхлээр үзэгчид тэмцээний хажуугаар морин уралдаан болон гурван төрлөөс бүрдсэн тэмцээнээс гадна Борисоглебскийн театрын морьдын үзүүлбэр, морьтой хүн адууны хосолсон тоглолт үзнэ. Үүний зэрэгцээ морьтнууд спортын тэмцээнд оролцохоор шургуу бэлтгэж байна. Тулийн “Макларен” клубийн Анна Трошина болон Карфаген нэртэй адуунд найдлага тавьж байгаа юм.
Манай жүчээний шилдэг азаргын нэг Дубнад болох тэмцээнд оролцоно. Тулдаа хамгийн шилдэг нь болох энэ азарга тэмцээнд ялах магадлалатай азаргуудын тоонд орж байгаа юм. Бүх хүчээ дайчлан бэлтгэл хийж байна. Тэмцээнд ялах л бодолтой байна.
Тэмцээний хоёр өдөр үзэгчид энэ өгөөмөр амьтны гоо сайхан, гунхалзсан хөдөлгөөн, морьтны жолоо залах урлагийг сонирхоно.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>