Петербургийн их сургууль, Дэлхийн онгон-байгалийн сангийн эрдэмтдийн олон улсын экспедицийнхэн Баренцийн тэнгис рүү, хосгүй нуур байаг Оросын Кильдин арал руу явав.
Могильное нуур том биш. Урт нь ердөө хагас километр, өргөн нь 300 хүрэхгүй метр. Ус нь тунгалаг, цайвар ногоон өнгөтэй. Нуурын нууц чухамхүү энэ усанд л буй. Хэргийн учир нь нуурын ус хэдэн давхаргаас бүрдэнэ. Дээд давхарга нь давстай, доод давхарга нь хүхэр устөрөгчөөр дүүрэн. Тэгэхдээ эдгээр давхарга хоорондоо холилддогүй. Үүний дүнд нууранд далайн ч, цэнгэг усны ч махбодь нэгэн зэрэг хөгждөг. Төрөл бүр өөрийн “давхгыг” эзэлэн.
Могильное нуурыг улсын чанартай байгайийн дурсгай гэж эртнээс зарлсан. Гэвч энэ нь хангалттай бус гэж судлаачид үзэж байна. Тэгээд ч одоогийн экспедици нуурын эргэн тойронд бий болгоход шаардлагатай материал аль болох их цуглуулах бодолтой байна гэж дэлхийн онгон байгалийн сангийн төлөөлөгч Олег Суткайтис ярьж байна.
Юуны өмнө байгалийн энэ объектын байдлыг шалгах, нуур төдийгүй, эргийнх нь бүрэн зургийг гаргах хэрэгтэй. Тэндээс эртний хүний булш олдсон, өөрөөр хэлбэл энэ нуурын хавийн нутаг бас археологийн хувьд сонирхолтой юм. Одоо энэ нь “Могильное нуурын байгалийн дурсгал” нэртэй дархан цаазат нутаг боллоо. Гэхдээ бид хилийг өргөжүүлж хамгаалалттай нутагт нуур, тэнгисийн хоорондох хүзүүвчийг багтаах саналтай байна гэж эрдэмтэн ярьж байна.
Тэнгисийн эрэг өргөгдсөний дараа хосгүй энэ систем тэнгисийн булангаас үүссэн байх гэж таалаглах буй. Могильное-хосгүй нуур, ийм нуур дэлхийд өөр хаана ч байхгүй. Нуурын цэнгэг усанд олон арван төрлийн хавч, тэнгисийн усанд нь туйлын мөгөөрс, сагамхай загас амьдардаг. Тэгэхдээ эндхийн амьтад Баренцийн тэнгисийнхийг бодвол биеэр хавьгүй бага. Нууранд нутагладаг сагамхай загасыг бүр тусгай газарт аваачиж, Кильдины сагамхай загас гэж нэрлэжээ.
Баренцийн тэнгист ан хийдэг хулгайн анчид нууранд гол аюул учруулж байна гэж экологичид үздэг. Бас нууранд хайгуул хийх бодолтой байгаа геологичид аюул учруулна. Ашигт малтмал хайх нь хосгүй системд нөхөшгүй хохирол учруулж мэднэ. Чухам иймээс экологичид нуурыг хамгаалах боломж олгох онцгой статустай болгохыг шаардаж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>