Уралдааныг хараахан зарлаагүй байгаа ч, Олимпийн хороонд янз бүрийн санал ирж байгаа гэнэ. Тухайлбал: баавгайн бамбарууш, арслан зааны тугал, ирвэс, далайн гахай, тогос, цахлай, цасан хүн, наймаалж, хүүхэлдэйн киноны баатар чебурашка, алтан хурга зэрэг бусад амьтныг санал болгожээ.
Олимпийн салшгүй хэсэг нь сахиус байдаг. Гренобль хотод 1968 онд болсон Өвлийн тоглолтоос эхлэн дөрвөн жилд нэг удаа болдог спортын энэ чухал арга хэмжээ нь өөрийн онцлогийг илтгэсэн бэлэг тэмдгийг бий болгох уламжлал тогтжээ. Энэ наадмын үеэр цаначин өнхрүүш олимпийн анхны сахиус болсон юм. Үүнээс хойш сахиусаар сонгосон амьтдыг тоочвол багагүй цаг орох бизээ. Амьтныг сахиусаар сонгох уламжлал нэг удаа тасалдсан байна. Орчин үенйн Олимпийн наадам Грекийн эртний түүхийг холбон илтгэсэн бяцхан охид, хөвгүүд 2004 оны Афины зуны олимпийн бэлэг тэмдэг болжээ. Эртний Грекийн бурхадын адилаар тэднийг Афина, Феб гэж иэрлэсэн байна.
Эхний шатанд захиалгат бэлэг тэмдэг Сочи хотод их амжилг авчирсан гэж рашаан сувилалын хотын гол зураач Элина Баранская ярьж байна.
Олон улсын Олимпийн хорооны үнэлгээний комисс Сочид ирэх үеэр бид сайтар тунгаан бодсоны үндсэн хотын бэлэг тэмдэг болох цанаар гулгаж буй хүрэл далайн гахайг бэлтгэсэн юм. “Сочи-2014” бичигтэй тэнгисийн цэргийн малгайгаар түүнийг гоёсон байсан. Бид үнэлгээний комиссийн төлөөлөгчдийг гайхшруулна гэж найдаж байсан энэ ч санаснаар болсон. Гэхдээ уралдаан зарласны үндсэн дээр албан ёсны бэлэг тэмдгийг тодорхойлох юм. ОХУ-ын бүх иргэн уралдаанд оролцох боломжтой. Уралдааны төгсгөлд манай өмнөд хэсгийн үзэсгэлэнт Сочи хотыг 2014 оны өвлийн Олимпийн наадамд төлөөлөх бэлэг тэмдгийг эцэслэн тодруулах юм.
Оросын иргэдийн олонх нь ялануяа Сочи хотын оршин суугчид далайн гахай наадмын бэлэг тэмдэг болох ёстой гэж үзэж байна. Сочид ирсэн жуулчид дурсгал болгон далайн гахай авдаг ажээ. Тус хотод үзэгчдээр огт тасардаггүй далайн гахайн усан сан байдаг юм. Үүнээс гадна Сочи хотын оршин суугчид ирвэсийг наадмын сахиус болгох саналтай байна. Ер бусын энэ сайхан амьтан дэлхий дээр ховордоод байгаа юм. Кавказын био мандалын дархан цаазат газрын мэргэжилтнүүд Байгаль хамгаалах Дэлхийн Сангийн тусламжтайгаар кавказын ирвэсийн тоо толгойг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна.
“Сочи-2014” наадмын сахиусаар арслан зааны тугалыг сонгох санал бас гарчээ. Манай улсын хойд хэсгийг төлөөлсөн ийм бэлэг тэмдэг яагаад байж болохгүй гэж. Жишээ нь Японы Нагоя хотод болсон Якут “Экспо-2005” үзэсгэлэнд алдарт арслан зааны толгойг үзмэр болгон тавьсан юм. Энэ үзмэрийг хамгийн олон хүн үзсэн билээ. Үүнээс гадна манай орны амьтны аймгийн төлөөлөгч асан амьтан Сочи хотын уур амьсгалыг илтгэж чадна. Рашаан сувилалын энэ хот халуун, мөн мөнх цастай оргил зэрэг онцлог уур амьсгалтай хот билээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>