Аялалд оролцсон хүмүүс Арктикаас ирсний дараа Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийн мэдэгдлээ.
Аялалын үеэр хойд туйлын бүст дөрвөөс илүү километрийн гүнд оросын гүнийн усны аппаратыг тавьж дээд амжилт тогтоосон бөгөөд хүрэхэд бэрх далайн энэ гүнд эрдэм шинжилгээний иж бүрэн судалгаа явуулсан байна.
Хойд туйлын далайн гүн, геологийн бүтцийг судлах аялалыг өнөөгийн байдлаар зөвхөн Орос улс зохион байгуулж, амжилттай гүйцэтгэж чадна гэж шуугиан тариад байгаа аппарат живүүлэх ажилд оролцсон мэргэжилтнүүдийн нэг Австралийн судлаач Майк Макдауэлл хэлсэн байна.
Хойд тулд очих энэ аялалд гадаадын судлаачид идэвхтэй оролцсоныг тэрээр дурдаад, оросын баг өөрсдийн техник, арга технологоо энэ аялалд ашигласан бөгөөд гадаадын судлаачид энэ аялалд зөвхөн оролцсон тухай тэрээр тодрууллаа. Энэ аялал хүн төрөлхтний ашиг тусын төлөө эрдэм шинжилгээ, судалгааны зорилготой байсан тухай тэрээр нэмж хэлэв. Шинжлэх ухаан газар зүйн чиглэлээр хийсэн энэ аялал улс төрийн санаа агуулаагүй бөгөөд төлөвлөсний дагуу болсон байна. Оросын тал энэ аялалыг зохион байгуулж, газар зүйн салбарт амжилт гаргасан учраас Орос улс Хойд туйлын цэгийн далайн гүнд далбаагаа байрлуулах эрхтэй юм.
Анхны нээлт хийсэн орны билэг тэмдгийг газар зүйн нээлт хийсэн газар нь суурилуулдаг тухай Аялалын удирдагч оросын нэрд гарсан туйл судлаач Артур Чилингаров сануулсан байна. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа Хойд туйлын цэгт гүний аппарат живүүлснийг газар зүйн бусад агуу нэллттэй жишиж үзэхэд маргах зүйл байхгүй гэж Артур Чилингаров цохон тэмдэглэжээ. Америк, канад ч бай хойд туйлд хамгийн түрүүнд хүрч, гүнд нь улсынхаа билэг тэмдийг суурилуулсан бол үүгээр бахархахгүй гэж үү? ямар ч байсан Орос улс анхдагч гэдгээ баталлаа хэмээн нэрт туйл судлаач хэллээ.
Мөсөн далайн гүнд очиж, дээшээ гарах боломжтой гэдгийг бид нотолсон. Одоо Арктикийн усан доорх оросын хилийг тодорхойлох бас нэг зорилгооо биелүүлэх шаардлагатай байна. Энэ бол улсын үүрэг гэж оросын домогт туйл судлаач ярив.
Далайн гүний геологийн шинж чанараар Хойд мөсөн далай Евразийн эх газрын үргэлжлэл болохыг нотолж чадвал Орос улс арктикийн усан дооорх хилийн хүзүүвчээс томоохон талбай эзмэшихийн төлөө өрөслдөх хууль ёсны үндэслэлтэй болох юм. Үүний зэрэгцээ тэнд байгаа нефть, хийн нөөцийг боловсруулах эрхтэй болно.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>