Украины нэрт боксчин Москвад сэтгүүлчидтэй уулзахдаа ийн мэдэгдлээ. Тэрээр америкийн боксчин Лаймон Брюстертэй даагаа нэхэж тоглохоор Кельнд бэлтгэл хийж байхдаа австрийн Зальцбург, өмнөд солонгосын Пхенчхантай явуулсан шируун тэмцэлд Сочи хот ялсныг дуулсанаа ярив.
- Би халз тоглолт болохоос бүр долоо хоногийн өмнө энэ чухал үйл явдлын тухай Оросын телевизийн нэвтрүүлгээс мэдсэн. Энэ тендерт ялсан нь Орос Улсын нэр төр, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ. Украин Улс Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Спортын тийм том арга хэмжээ хөрш хоёр улсад болох нь гайхамшигтай хэрэг. Эхлээд 2012 онд Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг харна, дараа нь Сочид олимпийн наадам үзнэ.
- Владимир Кличко спортын өвлийн төрөл, ялангуяа бобслей, сноубордыг их сонирхдогоо ярив. Тэр олимпийн наадмаас ч өмнө Сочид очиж, олимпийн шинэ замыг үзэж, болж өгвөл туршиж үзэх бодолтой байна. Аварга энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд амаргүй, учир нь шинэ тэмцээнд бэлтгэхэд хамаг цагаа зориулж байгаа юм. Дашрамд дурдахад тэр 11-р сард аваргын цолоо дахин хамгаалах юм. Брюстертэй тоглосон тухайд бол Кличко түүнийг бур 6-р үед нь техникийн накаутаар ялсан юм. Түүний зүүн гарын хүчтэй цохилт америкийн боксчныг байнга сандаргаж байв. Өнөөдөр маш хүнд жингийн мэрэгжлийн боксчдын өрсөлдөөн хэзээ хэзээнийхээс илүү их байна. Урьд нь энд америкчууд давамгайлж байсан бол одоо байдал өөр болсон гэж Владимир Кличко үзэж байна.
- Хүнд жинд дөрвөн шалгуураар бүх дөрвөн аварга зөвлөлтөөс хойшхи нутаг, зөвлөлтийн хуучин БНУ-ын төлөөлөгчид байгаа. Олон тамирчинд боломж байна, тэдний амжилт өндөр байгаа. Тэгэхээр бидний уламжлал, сургууль маш эртнийх, маш сайн мэрэгжилтнууд бий.
- 10-р сарын 13-нд Москвад болох Оросын Султан Ибрагим, Узбекийн Руслан Чагаев нарын тэмцээнд хэн ялсантай нь Владимир Кличко тоглох бодолтой байна. Хүнд жингийн энэ хоёр боксчин өөр өөр шалгуураар дэлхийн аварга юм. Энэ тоглолтод ялагч давхар цол авах учир түүнтэй Владимир Кличко учирна. Энэ тоглолт Орос юмуу Украины нэг хотод болохыг тэр онцлон тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>