Foto: http://topadm.rbc.ruЭнд савдагтай гэсэн домог бий. Рытый хошуунд байнга хүчтэй салхи салхилж, уугуул хүмүүсийн яриагаар бол мод бут огтолж болохгүй, амьтан буудаж болохгүй, тэнд эмэгтэй хүн очих ёсгүй аж. Рытый хошуунд Чингис хааныг оршуулсан байж тун магадгүй гэж Байгал-Лена мөрний дархан цаазат нутгийн орлогч захирал Виктор Степаненко ярьж байна. Их жанжны булшийг хэдэн зуун жил эрсэн ч одоогоор бүтэлтэй биш байна. Үүний учир нь нууцлаг, бурунгүй хошууны хөрсөнд байгаа юм биш байгаа? Байгал-Лена мөрний дархан цаазат нутаг өнөөдөр Орос Улсын хамгийн эртний тийм нутгийн нэг болоод байна. Байгал нуурын чухамхуу энэ нутагт урьд өмнө хөгжиж байсан курыканы соёлын үлдэгдлийг одоо ч гэсэн Рытый хошуу, Ольхон аралд олж болно. Курыканы соёлыг онгурын буриадууд залгамжилсан, тэдний хувьд бөө нарын урьдын ариун нутаг бас болсон. Энд аж төрж байсан ардууд загас барьж, хав загас агнадаг байсан, Онгурен тосгоны хавьд өвс хаддаг нуга бэлчээрийг услах эртний арга – усалгаат нуга бэлчээрийн аж ахуй одоо ч байна. Байгал-Лена мөрний дархан цаазат нутагт өнөөдөр багтдаг Рытый хошуу хэдэн зуу, бүр хэдэн мянган жил ариун гэгдэж буй. “Өнгөрсөн зууны 70-аад он хүртэл энд бөөгийн хурал хурдаг байсан. Гэвч хөгшид нас барж, эртний уламжлал бас аажмаар алга болж байна. Гэхдээ Рытыйд мод бут огтолж болохгүй, амьтан буудаж болохгүй, эс тэгвэл нутгийн савдаг хилэгнэж мэднэ. Онгурены Хахан гэдэг настай бөө үүнийг удаа дараа анхааруулж байв. Тэр бөө их хүчтэй хүн байсан, хар салхийг намжааж чаддаг байсан. Тэр 90-ээд онд нас барсан” гэж Байгал-Лена мөрний дархан цаазат нутгийн орлогч захирал Виктор Степаненко ярьж байна.
Рытый хошууг Байгал-Лена мөрний дархан цаазат нутгийн бүрэлдүүнд 20 гаруй жилийн өмнө оруулсан. Одоо энэ нутаг дархан цаазтай байгаа. Энд урьд үл таагдах зүйлс судлаачдын экспедици байнга шахуу ажиллаж байсан ч экологийн соёлын түвшин нимгэнээс болоод экспедицийн тоо цөөрсөн. Ер нь Рытый хошуу нэвтрэхэд бэрх, муугаараа зард гарснаас жуулчид төдий л очдоггүй. Энэ нутагт жуулчид очивч цөөн тоогоор очно, тиймээс Рытый хошуу ариун онгон, үзэсгэлэнтэй хэвээр байгаараа Хобойгоос ялгаатай. Энд хоноглохыг хориглосон. Гэсэн ч нутгийн ямар ч хүн шашны зан үйл гүйцэтгэхээр тэр хошуунд очих эрхтэй.
Виктор Степаненко Рытый хошуунд удаа дараа очиж, энд Валентин Хагдаев гэдэг алдарт бөө бөөлөхөд байлцжээ. Степаненко хошууны нууцлаг байдлын тухай бодоод, ийнхуу таамаглажээ. “Рытыйд юмуу түүний ойролцоо их Чингис хааныг оршуулсан байж магадгүй, түүний булшийг Монгол, Хятад, Тува, Ольхон арал, Баргузины хотгор гээд олон газар эрсээр олон жил болсон. Эрдэмтэд, археолгичид эзэн хааны цогцос төдийгүй, домогт ярьдгаар булшинд нь цуг хийсэн эрдэнэсийг сонирхож буй. Миний таамаг бусдынхаас сайн ч, муу биш гэсэн бүрэн байж болох зүйл”. Энэ таамаг үнэн байж болохыг дараах нөхцөл байдал гэрчилж буй. Булшийг тонуулахгүйн тулд ямарваа заах тэмдэггүй оршуулахыг Чингис хаан гэрээслэсэн гэдэг. Энэ нь дайчид хааны цогцос, түүний баялагийг хэдэн зуу, бур мянган жилийн дараа хэн ч олохооргүй, нэвтрэхэд бэрх газарт булсан байх ёстой гэсэн үг. Ольхон арлыг чухам тийм газар болгон сонгосон байх гэж таамаглаж болно, гэвч талын монголчууд ус, мөснөөс айдаг, эзэн хаанаа арал дээр оршуулахаар нуурын усыг гатлахгүй байсан бол уу? гэж энэ таамагт эргэлззэнэ. Түүний дээр ус гатлах нь Чингис хааны эд баялагт ч муу байж мэдэх юм. Тиймээс нэвтрэхэд бэрх газар олохын тулд гуехэн устай эргийн дагуу хааны шарилыг авч явж, үл анзаарагдам газар олоод, тэнд оршуулсан байж болох талтай. Рытый хошуу ч энэ үүднээс оршуулахад яг тохирно. “Домогт ярьдгаар, оршуулсаны дараа булшны дээр нэг ботгыг хороосон. Тэгээд газрын хөрстэй тэгшилсэн. Жилийн дараа тэнд эх ингийг авчрахад ингэ ботгыг нь хороосон, мөн хөрсөнд нь монголын хаан нойсож буй газрыг даруй таньсан гэдэг”. Чингис хааны булшийг олон зуун жилийн дараа эрэх нь хүнд хучир, хөрөнгө их шаардсан амаргүй ажил. Гэхдээ зорих юм бол Рытый хошуунд малталт хийж болох юм. Тэгтэл хэн нэгэнд аз дайрч, эрт улирсан олон зууны нууц 21-р зуунд тайлагдах юм биш байгаа? Чингис хааны булшийн талаар олон домог байдаг. Нэг домгоор бол, их хааны амгалан тайван байдлыг хэн ч цочоохгүйн тулд Онон мөрнийг шарил оршуулсан голдрил руу татаж, дараа нь мөрнийг үндсэн голдрилд нь оруулсан гэдэг. Онон мөрөн тэр нутагт үнэхээр хоёр голдрилтой. Бас Онон меренд хадны дороос орчин үеийн судлаачид агуй илрүүлсэн. Одоогоор усан дорхи урсгал их хүчтэйгээс болоод агуйд нэвтэрч чадахгүй байгаа. Агуй нь голын түрлэг газарт байдаг. Өөр нэг домгоор бол, Чингис хааны булшийг булахын тулд түүгээр олон цэрэг өнгөрүүлж, нарс суулгажээ. Булшийг харваачид гурван тойргоор бүсэлсэн байв. Чингис хааны оршуулсаны дараа бүслэлтийн эхний тойргийг хоёр дахь нь, хоёр дахь тойргийг гуравдахь нь харважээ. Чингис хаан орчны хүмүүст аюултай байж тун мэдэх ямар нэг өвчнөөр нас барсан байх гэж орчин үеийн зарим шинжээч үздэг. Чингис хааны булшийг хөндвөл их гамшиг зовлон учирна гэсэн домог ч бий.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>