Foto: http://rus.newsru.uaИйм олдворын үед дувт ярьдагчлан дэлхийн эрдэмтэд арслан зааныг хувилах талаар дахин ярив. Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Зоологийн хүрээлэнгийн захирал Олег Пугачев энэ асуудлаар үзэл бодлоо ярив.
Энд хувилах боломжгүй, учир нь бүтэн үлдсэн эд эс байхгүй. Арслан зааны генийг тайлбал трансгенийн заан бий болгох гэж оролдох талаар ярьж болох юм. Энэ нь онолын хувьд боломжтой, харин хувилах аргагүй.
Мөстөлтийн үед бөмбөрцгийн умард хэсгийн уудам нутагт нутаглаж байсан энэ амьтныг сэргээхэд арслан зааны тугал туслахыг эрдэмтэн үгүйсгэсэнгүй. Туршилтын бүдүүвч багцаалбал дараах байдалтай юм. Хэрэв арслан зааны тугалаас сайтар хадгалагдсан ДНК-ийг ялгаруулж чадвал, өөрийн ДНК-ээс цэвэршсэн эм зааны өндгөн эсэд эсийн цөмийг нэвтрүүлж болно. Бүх зүйл амжилттай болбол хоёр жилийн дараа, эм заан үр тээх хугацаа дуусах үед арьсаар бүрхэгдсэн зулзага төрнө.
Дэлхийн эрдэмтдийн хувьд арслан зааныг сэргээх эртний мөрөөдөл нь хэрэгжинэ гэдэгт итгэх итгэгч Ямало-Ненецийн автомат тойргийн жирийн цаа буга өсгөгч Юрий Худи төрүүлжээ. Тэрээр нутгийн нэг голын элсэн хошуунаас мөсөнд хөлдсөн арслан зааны тугал олж, их аз дайрчээ. Цаа буга өсгөгч 150 км газар явган явж, гайхмаар олдвороо эрдэмтдэд дуулгасан байна. Түүний ачийг дурсаж арсланзааны тугалыг Юра гэж нэрлэсэн бөгөөд энэ нь зургаан сартай охин тугал байсныг эхний үзлэг харуулав. Одоо тэр туглыг цаа буга өсгөгчийн гэргийн нэрээр Люба гэж нэрлэжээ.
Энэ олдвор хосгүй, сүүлийн эвдэрсэн хэсэг гэхэд л наад зах нь 10000 жилийн настай. Түүний нүд, хошуу үлдсэн, зарим газар арьс нь үлджээ. Дотоод эрхтэн нь хөндөгдөөгүй байна. Тугалын өндөр 85 см, жин 50 гаруй кг, хошуунаас сүүл хүртэлх урт 130 см. Тугал тийм бага хэмжээтэй нь аргагүй Люба ой хүрээгүй байхдаа үхсэн аж.
Энэ нь генетик, молекуль, микробиологийн судалгаанд хосгүй зүйл гэж эрдэмтэд үзэж байгаа нь эргэлзээгүй. “Арслан заанууд чухам юунаас болж мөхсөн бэ?” гэсэн нийт эрдэмтдийн сэтгэлийг эртнээс эзэмдсэн асуултад чухамхүү Люба хариулж болох юм гэж Оросын ШУА-ийн зоологийн хүрээлэнгийн захирал Олег Пугачев ярьж байна.
Энэ тугалыг гол төлөв Орост, мөн хосгүй тоног төхөөрөмжтэй бусад оронд судална. Жишээ нь, Японы профессор Наоки Сузуки томографийг нь гаргана. ДНК-ийг нь АНУ-д тайлна.
Люба тугал урт зам туулна. Түүнийг дэлхий нийтээр судлах юм. Одоо тэр тугал Салехарда хотын музейд хөлдөөсөн байдалд байна. 9-р сарын эцсээр микробиологийн судалгаа хийхээр энэ тугалыг Санкт-Петербургт хүргэнэ. Дараа нь хосгүй олдворыг гадаадын палеонтологичид руу явуулна. Цаашдаа Любаг хэрхэхийг хожим шийднэ, ямар ч гэсэн гадаадад үлдэхгүй. Дэлхийнхэн мэдэх арслан зааны өөр хоёр цогцос Дима, Маша хоёрын цогцос ч гадаадад үлдээгүй юм. Эхнийхийг нь 30 жилийн өмнө Магадандаас, нөгөөг нь 2004 онд Амало-Ненецийн автономит тойргоос олсон юм. Хоёр арслан заан одоо Санкт-Петербургийн Зоологийн музейд байгаа билээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>