2014 онд Сочид болох өвлийн 22-р наадмын хөтөлбөрт шатар орж болохыг Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов үгүйсгэхгүй байна.
- ФИДЕ шатрыг олимпийн наадмын хөтөлбөрт оруулахаар бур 1999 онд ОУОХ шатрыг спортын төрөл гэж зөвшөөрснөөс хойш тэмцэж байгаа юм. Гэхдээ тохиролцох, батлуулах үйл явц хэдэн жил үргэлжилж мэдэхийг Кирсан Илюмжинов зөвшөөрч байна.
- Бид одоо шатрыг олимпийн өвлийн, зуны наамын алинд оруулахыг хэлэлцэж байна. Зун бол бид гудамжинд шатар тоглож болно, өвөл бол дотор, урнаар өгүүлбэл галын дэргэд тоглож болох юм. 2014 онд өвлийн олимпийн наадам Сочид болно, тэр үед шатрыг олимпийн наадмын хөтөлбөрт оруулж болох юм гэж би бодож байгаа. Тэр тусмаа ОУОХ-ны удирдлага шатрыг чухамхуу өвлийн олимпийн наадамд оруулахыг зөвлөж байгаа юм.
- Одоо олимпийн хороонд ФИДЕ-гийн албан ёсны төлөөлөгч байнга ажиллаж байгаа, 7-р сарын 30-наас Швейцарын Лозанн дахь ОУОХ-ны төв байранд ОУШХ-ны төлөөлөгчийн газар нээнэ гэж Кирсан Илюмжинов ярив.
- ФИДЕ-гийн ерөнхийлөгч амжилт олно гэж итгэж буй, учир нь шатар сүүлийн жилүүдэд эрчимтэй түгж байгаа юм.
- Өнөөдрийн байдлаар Орос төдийгүй, олон орон, ялангуяа Азид, тухайлбал Хятадад шатар маш их дэлгэрч байна. Одоо 55 орон ФИДЕ-д элсэх өргөдлөө гаргаад байна.
- Өвлийн олимпийн нэг төрөл болох керлинг нь энэ наамын хөтөлбөрт «Керлинг бол мөсөн дээрх шатар» гэсэн уриатай орсныг ФИДЕ-гийн ерөнхийлөгч ярив. «Шатрыг бүх хүн мэднэ, харин керлингийг тэр болгон хүн мэдэхгүй, тэгэхэд шатар ОУОХ-д тийм уриатай орсон байгаа юм. «Мөсөн дээрх шатар» орж болсон юм бол шатар яагаад ОУОХ-ны гишүүн болж болохгүй билээ» гэж Кирсан Илюмжинов ярьж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>