Foto: http://www.altai-mount.ruАсар том их газрын төвд гүн цэнхэр нуур, түргэн урсгалтай гол мөрөн, өндөр уул нуруу, хээр тал, нэвтрэхийн аргагүй хөвч тайга, үлгэрийн мэт үзэсгэлэнтэй сайхан нуга бүгд бий. 260000 хавтгай дөрвөлжин км нутаг эзэлдэг Алтай нь Орос, Монгол, Хятад, Казахстан энэ дөрвөн том улсын бүрэлдэхүүнд багтдаг юм.
Аялал жуулчлалын “Уулын Алтай” пүүс Барнаул хотод ажилласаар хэдэн жил болж байна. Тус пүүс жуулчдад юуг санал болгодог вэ? гэж манай сурвалжлагч Ольга Иванова пүүсийн захирал Иван Пронинтой яриагаа эхэллээ.
Алтай нь маш олон талтай, олон өнгө төрхтэй учир ямар ч жуулчны сэтгэлд нийцдэг. Энд аялал жуулчлалын уламжлалт бус хэлбэр хөгжүүлэх бүх боломж буй. Алтайгаар явган, цанаар, морь, тэмээгээр, нисдэг тэргээр, түүгээр ч барахгүй дельтаплан, параглайдераар, мөн түргэн урсгалтай гол мөрнөөр спортын хөнгөн завиар, өндөр уул нуруунд уулын цанаар, эсвэл уул даваанд автомашин, унадаг дугуйгаар аялаж болно. Уулчны тусгай хэрэгсэл бүхий аялагчид Сибирийн өндөр уулсын үүлний цаадах оргил руу цавчим хадан дундуур авирч, ёроолгүй мэт гүнзгий агуйгаар аялаж, эсвэл тунгалаг нуурын ёроолоор усны гүнд шумбадаг аппраттай сэлж, нэг бол хөвч тайгаар буу барьж ховор ан амьтан агнаж болно. Үнэхээр Алтайд байхгүй аялал жуучлалын тийм төрөл гэж үгүй.
Та нар юуг гол болгодог вэ?
Юуны өмнө чанарыг эрхэмлэдэг. Амралт бол хүний хувийн амьдралын нэг хэсэг гэж үздэг. Тиймээс энэ амралтыг баллахаас өөр муу зүйл байхгүй. Бид амрагчдад зориулан ажилладагаа ямагт санаж байдаг. Тэгээд ч аялал жуучлалыг аятай байлгахын тулд бид өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхийг хичээдэг. Хоёрдугаарт Алтай нь өнөө болтол соёл ингэншилд хөндөгдөөгүй. Энд том хот, интернэт, үүрэн телефон бараг байхгүй. Жуулчид их хотын хөл үймээнээс дайжин амрах байдлаар бид аялал жуучлалыг төлөвлөхийг хичээдэг юм. Түүнээс гадна бид “Ул мөр үлдээхгүй явна” гэсэн зарчим баримталдаг. Алтай нь экологийн хувьд цэвэр нутаг. Бид энэ цэвэр ариун байдлыг дараа дараачийн жуулчид, ерөөс хойч үеийнхэнд зориулан хадгалж байгаа юм. Манай бүх хөтөч, сургагч нар уулаар аялаж сурсан туршлагатай хүмүүс гэдгийг тэмдэглье. Тэдний хэн ч гэсэн ууланд зүг чигийг сайн олж, эмнэлэгийн анхны тусламж үзүүлж чаддаг бөгөөд аялал жуучлалын бараг бүх төрлийн дадал барил эзэмшсэн, маш олон янзын аялал жуучлал явуулж чаддаг юм. Хамгийн гол нь бид өөр компанид байдаггүй материал, бага боловч содон зүйлийг аялал жуучлалдаа нэвтрүүлэхийг хичээдэг.
Та нар Монголд аялаж жуулчлахад юуг санал болгодог вэ?
Хамгийн олон янзын санал тавьдаг. Тэр тухай би дуртай яръя. Монгол орноор 16 хоног аялах автомашины ”элсэн толгодоос мөнх цас хүртэл” гэсэн аяллаар энэ орны сонирхолтой үзэсгэлэнтэй газраар орж, гайхалтай соёлтой нь танилцах боломжтой. Энэ аялал жуулчдад говиор явж, их элс үзэж, Чингис хааны эзэнт улсын нийслэл Хархоринд очиж, мөнх цаст Сайр ууланд авирах боломж олгоно. “Нийслэлээс хил хүртэл” гэсэн өөр нэг аялал Улаанбаатарт Үндэсний цэцэрлэг, дархан цаазат нутаг үзэхээс эхэлж, монголын төв бол баруун нутгаар үргэлжилнэ. Жуулчид идэвхтэй аяласны дараа хөдөе амарч, загас барих тун дуртай. “Угсаатны десант” гэсэн аяллын үед үндэстэн ястны ахуй байдлыг сонирхогчид урьд гарч байгаагүй туршилт хийдэг юм. Жуулчдад хөдөө хээр бие даан амьдрахад нь тун бага хэрэгсэл, хоол хүнс бэлдэж өгдөг. Тэгээд жуулчдыг их замаас хол байдаг нүүдэлчдийн зусланд аваачна. Жуулчдын зорилгыг хот айлын эздэд орчуулагч тайлбарлаж өгнө. Тэгээд жуулчид нүүдлийн соёл иргэшил, монголын газар нутагтай ганцаараа үлдэнэ.
Одоо загас барих аялал их дэлгэрсэн. Та нар энэ талаар ямар санал тавьдаг вэ? Foto: http://www.tria-tourism.ru
“Монголд загасчлах нь” гэсэн аялал бий. Энэ аяллын хөтөлбөр нь долоо хоногт загас барих төрөл бүрийн аргыг дээд зэргээр ашиглахаар зохиогдсон юм. Тэндхийн нуур алтайн осман, нуурын хариус загасаар баян. 3-5 кг жинтэй загас барьсан загасчны сэтгэл ямар их хөдөлдөг гээ. Загасчин жуулчид шөнийн цагт завьтай явж загасчлахыг боддог. Том загас загасчин суусан завийг нуурын эргээс амар холдуулж загасчдыг сандаргана. Барьсан загасыг янзлахад туршлагатай тогооч тусладаг. Загасчид гайхмаар бодит зүйлийг сонгодог, сонин зүйл мэдрэх дуртай хүмүүс, нуурын эрэгт зам байдаггүй, машин тэрэг байдаггүй, нууран дээр завь ч үгүй, моторын чимээ ч дуулддаггүй.
Уулын аялал жуучлалын тухай ярина уу?
“Монголын өндөр уул” гэсэн аялал залуу уулчид, уулын жуулчдад тун тохирдог. Энэ аяллаар Сайр, Цаст уулын оргилд гардаг юм. Жуулчдад зориулсан спортын хөтөлбөрөөс гадна нүүлдэлчин айлд зочилж, бүргэдтэй анчидтай уулзаж, бүргэд барьж, зургаа татуулдаг юм. “Монгол орноор жийп машинаар аялах нь” гэсэн өөр нэг аяллаар Монгол Алтайн Нуруугаар жийпээр аялаж монголын нууранд сонирхолтой загасчлан, гол мөрнөөр салаар явж, буддийн сүм дуган үзэж, монголчуудын ахуйтай танилцаж, үндэсний болон шашины ёслолд оролцдог юм.
Жуулчид Монголоос ямар сэтгэгдэлтэй буцаж ирдэг вэ?
Үүнийг үгээр илэрхийлэх аргагүй. Сэтгэл нь хөдөлсөн зарим хүн юу ч хэлж чаддаггүй. Тэд үзэж харсан зүйлдээ үнэхээр гайхсан байдаг. Манай жуулчид Монгол орныг бахдан биширсэн сэтгэгдэлтэй буцаж ирдэг. Жуулчин бүр Уулын Алтайтай танилцсан сэтгэгдэл дүүрэн байдаг. Энэхүү үзэсгэлэнт нутгийн талаар зөндөө зүйл ярьж болно, тэр болгоныг ярьж дуусашгүй. Алтайд аж төрдөг ард түмэн хүрээлэн буй орчны талаар маш олон домог ярьдаг. Ууланд хэдэн өдөр болоод л үүнд итгэнэ. Энд гал, ус, хад, хуш мод бүгд амьд. Алтайг сонирхох нь жилээс жилд нэмэгдэж байна. Бид шинээр жуулчид ирэхийг хүлээж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>