Сүүлийн дөчин мянган жилд гадаад далай дэлхийг экологийн сүйрэлд наад зах нь хоёр удаа хүргэсэн гэж тэд үзэж байна. Нэг сүйрэл нь сүүлчийн мөстөлтийн үеийн эцсээр таарсан. Тэр үед олон арван мянган жил хуримталсан нүүрс хүчлийн хийн нөөц агаар мандалд далайгаас хаягджээ.
Өнөөдөр дэлхийн хэмжээний дулааралтын талаар дэлхий нийтээр ярьж байгаа үед энэ таамаг сонирхол гойд татлаа. Аж үйлдвэр агаар мандалыг бохирдуулсаар, жишээлэхэд нүүрс төрөгч мэт зарим хий температурыг нэмэгдүүлж байгаа. Нүүрс төрөгчийг шингээдэг мод хүний аж ахуйн ухаалах бус ажиллагааны улмаас устсаар байна. Энэ нөхцөлд далай аварна байх гэж зарим мэрэгжилтэн үзэж байна. Учир нь далайн ус бас нүүрс төрөгчийг шингээдэг юм.
Гэтэл далай аврагч биш аюулын эх үүсвэр болж мэдэх нь байна. Учир нь дунд, өндөр өргөрөгт, жишээ нь Антарктидын далайн хавьд далайн ус үнэхээр агаар мандлаас нүүрс хүчлийн хийг нь шингээдэг. Харин халуун бүсийн болон экваторын хавьд далай нүүрс хүчлийн хий ялгаруулдаг байна. Гэвч дэлхийд температур нэмэгдэж, мөсөн уул хайлж, энэ нь мөстөлтийн үеийн эцсийн байдал давтагдах бий гэсэн бодол төрүүлж байна.
Гэсэн ч хэрэг явдал тийнхүү даамжирна гэж одоогоор итгэлтэй хэлж болохгүй байна гэж Оросын далай судлалын хүрээлэнгийн профессор Сергей Гулев тайлбарлав.
Далай, агаар мандалын хооронд нүүрс хүчлийн хий солилцох нийт тэнцвэрийг бид өнөөдөр тун бага мэдэж байна. Ирээдүйд далай нүүрс хүчлийн хийг шингээх үү, эсвэл агаар мандалд гаргах уу гэдгийг ямар нэг байдлаар үнэлэхэд түвэгтэй байна гэж орос профессор ярьж буй.
Гэвч энэ нь цорын ганц үзэл бодол биш ээ. Ийм сүйрэл тохиолдох боломжийг дутуу үнэлж болохгүй гэж Арктик, Антарктикийн хүрээлэнгийн шинжээч Андрей Нагурный тэмдэглэлээ.
Агаар мандал дэлхийн хэмжээнд дулаарах нь эцсийн бүлэгт ялангуяа гадаад далайн дээд давхаргад темпратура нэмэгдэхэд хүргэнэ. Далай эрт орой алин боловч нэгэн цагт нийт зузаанаараа хална. Чухамхүү энэ халалт үнэхээр сүйрэлд хүргэж мэднэ гэж шинжээч үзэж байна.
Гэсэн ч дэлхийн хэмжээний тийм өөрчлөлт удаан болдог жамтай. Далайн давхарга холилдох нь хэдэн мянган жилээр урт удаан үргэлжлэх үйл явц. Бидний хожимын үеийнхэн энэ асуудалтай тулгарч магадгүй, гэхдээ тэд түүнийг шийдэх хангалттай чадалтай болсон байна гэж найдах байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>