Foto: http://www.kremlin.ruСочийн Олимпийн мэдүүлэг түрүүлсэн нь ОХУ-д гарсан нааштай өөрчлөлтийг зүй ёсоор үнэлсэн хэрэг гэж ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо залуучуудын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах  үеэрээ хэллээ. " Бид улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээхгүй, Кавказад таван-долоон жилийн өмнөх сөргөлдөөнийг зогсоохгүй болон эдийн засгийнхаа байдлыг зарчмын хувьд өөрчилж, нийгмийн хэд хэдэн зорилтыг биелүүлж чадахгүй байсан бол манай орны Олимпийн мэдүүлэг түрүүлэхгүй байсан. Энэ нь манай нийт ард түмний сүүлийн 6-7 жилд хийсэн ажлын үр дүн" гэж ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

<сонсох>