Орос Улсын «Оросын дуу хоолой» радио нэвтрүүлгийн улсын компани, Монгол Улсын үндэсний олон нийтийн радио манай хоёр улсын уламжлалт найрамдлыг бэхжүүлэх, монгол, оросын соёл, шинжлэх ухаан, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг сурталчлах зорилгоор хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Хэлэлцээрт «Оросын дуу хоолой» радио компанийн гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга Эдуард Крусткалн, Монголын үндэсний радиогийн ерөнхий захирал Баарангийн Пүрэвдаш нар гарын үсэг зурав. «Оросын дуу хоолой» радиогоос монгол хэлээр явуулдаг 30 минутын нэвтрүүлгийг «Монголын радио» урьдын адил өргөн нэвтрүүлгээрээ дамжуулан нэвтрүүлж байхаар энэ хэлэлцээрт заажээ. Хариуд нь «Оросын дуу хоолой» радио «Монголын радиогийн» орос хэлээр явуулдаг нэвтрүүлгийг богино, дунд долгионоор дамжуулан нэвтрүүлж байх юм. Тухайлбал, Орос хэлний нэвтрүүлгийн дэлхийн алба Ойрхи, дундат дорнод, түүнчилэн Азийн чиглэлд богино долгионоор нэвтрүүлэх бол «Хамтын нөхөрлөл» радиогийн суваг ТУХН, Европын орнууд руу дунд, богино долгионоор нэвтрүүлнэ Энэ нь монголын талын хүсэлтээр дамжуулах Монгол оронд сүүлийн үед болж байгаа үйл явдлын тухай өгүүлсэн арван минутын нэвтрүүлэг байх юм. Энэ нэвтрүүлгийг аудиофайлаар явуулахаас гадна «Оросын дуу хоолой» радиогийн вэб хуудсанд долоо хоногт хоёр удаа нийтэлж байх юм.