Foto: http://news.bulgarianpost.comПхеньян энэ зам чиглэлээр дараачийн алхам цагт нь хийхэд бэлэн байгааг сайшаан дэмжиж байна гэж зургаан талт хэлэлцээнд ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж буй Владимир Рахманин Бээжинд мэдэгдлээ. БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талт энэ удаагийн хэлэлцээ урьдынхаа нэлээд таатай нөхцөлд болж өнгөрлөө.  Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх  хүрээнд гарсан анхны ахиц дэвшил  үүнд  нөлөөлсөн бололтой. Пхеньян эхний үед авсан  үүргээ   биелүүлж, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хяналтын дор цөмийн таван байгууламжийнхаа нэгий нь зогсоож, бусдыг нь битүүмжилж эхлэснийг зөвлөлдөөнд оролцогчид санал нэгтэй тэмдэглэв…

<сонсох>