Foto http://www.aeroproject.ruСочи Олимпиад болох газарт хүмүүсийг хүргэх замын нэвтрүүлэх задвар 2014 он гэхэд цагийн зах нь 10000 хүн нэвтрүүлдэг болох ёстой. Олимпиад явуулах хотуудад Олон улсын Олимпийн хороо ийм шаардлага тавьдаг юм. Үүнтэй уялдан Сочи хотод хуучин замыг шинэчилж, тойрч явах тусгай зам, гаргаж, бас олимпийн бүх объектыг холбосон зам тавина. Оросын засгийн газрын баталсан “Уулын уур амьсгалтай рашаан сувилал болох Сочи хотыг 2006-2014 онд хөгжүүлэх” улсын зорилготой хөтөлбөрт Олимпийн наадмыг амжилттай явуулахад шаардагдах нөхцөл бүрдүүлэхээр заажээ. Хотын тээврийн бүтцэд 116 тэрбум рубль буюу 4.5 тэрбум орчим доллар зарцуулна гэж хотын захиргааны ажилтан Дмитрий Нездоровин үзэж байна. Энэ хөтөлбөрийн дүнд лав 150 км шинэ зам тавьж, хуучин замыг шинэчлэнэ. Хотын одоогийн дэд бүтэц рашаан сувиллын өсч буй хэрэгцээг хангаж задахгүй нь өнөөдөр хараажаар илт байна. Дэд бүтэц нэвтрүүлэх чадвар муу, замын чанар тааруу, зогсоол цөөн байна. Одоо ерөнхий зориулалттай зам, олимпийн объектуудад хүрэх замын төслийг гаргаж байна. Тухайлбал, ойрын үед хэрэгжүүлэх нэг төсөл гэвэл Альпика-сервис-Сулимовскийн горхины замыг ирэх жил тавьж дуусгана. Сочийг тойрсон, шаардагдах тооны нүхэн зам, давхар зам бүхий 20 орчим км урт замыг 2009 онд ашиглалтад оруулна. Автомашины энэ чухал зам хотын экологийн байдлыг сайжруулж, замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, “тээврийн түгжрэлийн” асуудлыг шийднэ. 50 км урт хөнгөн төмөр замаар өдөр бүр Хар далайн эргээс уул руу 14 мянган зорчигчийг 35-хан минутад хүргэх юм. Адлераас Красная Поляна руу хоёр зам тавихаар төлөвлөсөн. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Краснополяны хамгий урт нүхэн замын хөдөлгөөнийг хоёр жилийн өмнө нээснийг Сочийн олон хүн санаж байгаа байхаа. Орос Улсын том хэмжээний объектыг түргэн, занартай барьж чадахыг Сочийн олон улсын нисэх буудал тод харуулж байна. Зөвлөлтийн үед бол олон жил барьдаг байсан объектыг богино хугацаанд барьж дуусгав. Сүүлийн үеийн техник тавьсан олон улсын нисэх буудалд ОУОХ-ны үнэлгээний комиссынхныг 2-р сард хүлээж авсан. Одоо тэнд хөөрч буух зарвасыг засч дуусч байна. Ямар ч орны нисэх онгоц хүлээн авах чадвартай нисэх буудлыг энэ оны есдүгээр сард ашиглалтанд өгөхөөр төлөвлөжээ. Түүний нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэж, цагт 2 мянга гаруй хүн үйлчилэх юм.
Сочи хотод бүх төрлийн тээврийн хөсгөөр очиж болох нь 2014 оны Олимпиадад оролцогчид болон зочдын хувьд аятай юм. Жишээ нь  далайгаар очиж болно. Үүнтэй холбогдуулах далайн Сочи боомтыг ихэд өөрчлөнө. Түүнээс гадна Азов-Хар далайн эргийн хотуудын хооронд далайгаар зорчихыг хувийн хөрөнгө оруулалтын дүнд ойрын 2-3 жил бүрэн сэргээнэ гэж Краснодарын хязгаарын захирагч Александр Ткачев ярьж байна. Одоогоор Анапа-Новороссийск-Геленжик-Туапсе-Сочийн хооронд энэ оны зургадугаар сараас зорчигчид тогтмол аялах болж, энэ замд усан доорх далавчтай хурдан хөлөг онгоцууд явж байна.
Красная Поляна дахь олимпийн бүх объектыг түүнээс 7 км-ын радиуст барихаар төлөвлөжээ.

<сонсох>