Оросын дөрвөн дипломат ажилтаныг албадан явуулж, виз солилцох хүрээнд Орос улстай хамтын ажиллагааг зарим талаар түр зогсоох тухай Их Британы гадаад хэргийн сайд Дэвид Милибэндын мэдэгдэлд ОХУ-ын гадаад  хэргийн яамнаас  ийн хариу өгөв. Оросын тусгай албаны офицер асан Александр Литвиненког Лондонд өнгөрсөн оны 11-р сард  хордуулж алсан ялыг британы талаас Андрей Луговойд тулгаж, түүнийг шилжүүлж өгөхийг шаардсан. ОХУ энэ шардлагагыг биелүүлэхээс татгалзсан тул дээрх  шийдвэр гарсан юм. ОХУ-ын Үндсэн хуулиар иргэдээ гадаад улсад шилжүүлж өгөхийг хориглосон тул татгалзсан юм. Түүнээс гадна москвагийн  байр суурь иргэдээ өөр улсад шилжүүлж өгөхөөс татгалзах боломж  олгож буй Европын конвенцид нийцэж байна…

<сонсох>