Foto http://www.indiuk.ruТула мужийн Спасское тосгонд фермийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулсан Бүх оросын онол-практикийн бага хурал болов. Бага хуралд социологчид, хүн ам зүйчид, зохиолчид, фермийн эзэд, манай орны янз бүрийн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцов. Тариачны бат бэх хэвшлийг аварч, тосгоны гэр бүлийнхэнд туслахын тулд байгаа бүх боломжийг ашиглаж, юуны өмнө “Хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор”, “Хүртээмжтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үндэсний төсөл хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн зөвлөмжийнг хуралдаан дээр ярьсан. Тэгсэн цагт л тосгоныхон орон сууцны асуудал шийдэх төдийгүй, ажлын шинэ байртай болно. Залуус төрсөн нутгаа орхиж, том хотод ажил хийж амь зуухаар явах шаардлагагүй болно. Манай орны хүн ам зүйн гол нөөц тосгоны гэр бүлийнхний амьдралын занар ч өөрчлөгдөнө. Одоохондоо тоо баримт сэтгэл тайвширмааргүй, тариачин гэр бүлийн тоо дувт цөөрсөөр. Иймээс оросын аугаа их эрдэмтэн тариачины гаралтай Михаил Ломоносовын хэлсэн “Орос улс хөдөө нургаараа хөгжинө” гэсэн оноч мэргэн үгийн жинхэнэ утгыг хэрэгжүүлэх цаг болжээ. Хөдөөгийн жинхэн эздийн шинэ үеийнхнийг хүмүүжүүлэхэд фермийн гэр бүл онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж бага хуралд оролцогчид үзэж байна.  Фермийн аж ахуй нь эдийн засгийн чухал зорилтын сацуу нийгмийн нэн чухал зорилт шийдвэрлэдэг. Фермийн аж ахуй нь бид “тариачны хэвшил” буюу тариачин аж төрөх ёс гэж нэрлэдэг хүний ёсны тэр харилцааг тосгонд төлөвшүүлэхэд дорвитой нөлөөлнө.Хотын биш, тосгоны гэр бүл л генийн хувьд Оросын уугуул болохыг эрдэмтдийн судалгаа харуулж байна. Онолын энэ дүгнэлтийг фермийн эзэд өдөр дутмын практикаараа нотолж буй, манай оронд бүх гэр бүлээрээ ажилладаг аж ахуйнууд л хамгийн бэх байгаа юм. Амжилтанд хүрч, тогтвортоь ашиг олж, үндэсний төслийн хүрээнд улсаас дэмжиж байгаа нь фермийн аж ахуй эрхлэхэд хүргэв. Хотынхоны дотор ч тариачны үндэс угсаа цөөнгүй сэргэж байгаа нь гайхмаар биш. Учир нь Оросын том хотуудын оршин суугчдын 90 хувь нь тосгоноос гаралтай тоо баримт гэрчилж байна.

<сонсох>