Агаар мандалд хорт хий хаяхаа багасгав. Үйлдвэрлэлийн хаягдлыг боловсруулах орчин үеийн технологи нэвтрүүлж байна. Энэ бүх арга хэмжээ нь Киотын протоколын хүрээнд хүлээсэн олон улсын үүргээ Орос Улс биелүүлж байгаа хэрэг төдий биш ээ. Экологид хандах нь өртөг зардал ихтэй ч эцэстээ эдийн засгийн ашиг өгч, өөрсдийнх нь нэр хүндэд нааштай нөлөөлөхийг Оросын компаниуд ухаарч буй. Үйлдвэрүүд экологийн шаардлагыг хэр биелүүлж байгааг Оросын техникийн хяналтын алба ашигладаг. Энэ алба саяхан Сибирьт иж бүрэн шалгалт хийжээ.Энэ нутагт хар болон өнгөт төмөрлөг, нефть олборлож боловсруулах, нүүрс олборлох гээд аж үйлдвэрийн хамгийн “Бохир” салбарын үйлдвэрүүд төвлөрчээ. Экологийн хэм хэмжээг зөрчих явдал гарсаар байна, гэхдээ Оросын том зайд, комбинатын удирдлага хүрээлэн буй орчныг хамгаалах болон цэвэр үйлдвэрлэлийн асуудалд улам их анхаардах болсон гэж Оросын техникийн хяналтын албаны экологийн газрын дарга Анатолий Масалевич үзэж  байна. Сибирийн үйлдвэрүүд энэ асуудлыг маш их анхаарах болсныг бид үзлээ. Энэ нь бүр энгийн нүдэнд ч ил байна. Жишээ нь: Новокузнецкийн төмөрлөгчийн комбинат байна. Энэ үйлдвэрийн байдал ямар сайн болсон гээч. Яндангаас байнга гарч, зүлэг ногоо ихтэй энэ сайхан хотын экологийг бохирдуулж байсан мөнөөх хар хаягдал үгүй болжээ. Бас нэг жишээ дурдая. Кемерово хотын “Кокс” үйлдвэр нүүрс боловсруулдаг оросын томоохон завод. Энд хүрээлэн буй орчинд захисгүй нөлөөлөхийг багасгах иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Экологийн хувьд цэвэр зинэ технологи нэвтрүүлж байна. Тухайлбал, үйлдвэрийн хаягдал сүүлийн таван жилд 30 хувиар багасчээ. Ийм байсан ч коксын үйлдвэрлэл энэ хугацааанд бараг бүтэн хагас дахин нэмэгджээ. Одоо Оросын нүүрсний нийслэл Кемеровод ялангуяа утааны төвлөрөл нөн их байдаг зуны улиралд том хотуудын агаараас хавьгүй цэвэр байх боллоо гэж Анатолий Масалевич  тэмдэглэж байна. Кемеровын “Кокс” үйлдвэр агаар мандалд хаягддаг хаягдал болон муу  усыг цэвэрлэх систем нэвтрүүлсэн байна. Өнөөдөр өнө үйлдвэр хотын хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн дараа орох хамгийн цэвэр үйлдвэр болоод байна. Кемеровод энэ салбарт үнэхээр их ахиц гарчээ. Кемеровын агаар Москвагийнх ч цэвэр байгааг манай лабораториудын хийсэн шинжилгээ харуулав. Гэтэл Москвад тийм том үйлдвэр байдаггүй билээ. Экологийн хувьд хариуцлагатай байх нь компаниудын өрсөлдөх задвар, хөрөнгө оруулалт татах боломжийг дээшлүүүлэх маш дорвитой хүчин зүйл юм. “Цэвэр” технологи нэвтрүүлэх нь тэдэнд экологийн хувьд улам хатуу шаардлага тавьдаг олон улсын зах зээлд гарахад нь тус бол байна.