Оросын рашаан сувилалын Сочи хотыг 2014 оны Олимпийн наадмын нийслэлээр тодруулснаас хойш бараг хоёр долоон хоног болж байхад Орос Улсын Олимпийн хорооны утас байнга дуугарсаар байна. Хүмүүс түшмэдэд ялсаны баяр хүргэх гэж биш харин ирээдүйн наадмын сахиус ямар байх талаар өөрсдийн хувилбарыг санал болгож байна. Сэтгэлд үлдээгүй онцлох тэмдэггүй наадам гэж байдаггүй билээ. Сахиусыг хэдийчинээ түргэн сонгов, Олимпийн наадам төдийчинээ амжилттай болно гэж иргэд шамдуу ярьж байна. Ер нь сахиус Олимпиадын сайхан уламжлал, түүний салшгүй хэсэг болдог юм. Сахиус анх 1968 онд Францын Греноблд болсон өвлийн Олимпийн наадмаар гарчээ. Түүнээс хойш сахиусын үүргийг гол төлөв амьтан гүйцэтгэв. Тэр бгүдийг тоочих аргагүй. Мюнхены наадмаар такса, Барселоны наадамд Коби гэсэн хоёр нохой сахиус байв, Монреальд Алик гэдэг минж, Москвад Миша гэдэг бамбарууш, харин Сиднейн Олимпийн сахиус нь Австралийн амьтны аймгийн Олли нэртэй кукабарра, Сид гэдэг нугасан хошуут, Мулле гэдэг ехиуна байв. Нэг удаа л амьтан сахиус болоогүй. Афины наадмын сахиус нь хүмүүс байв, тодруулж хэлбэл эртний грекийн бурхадын нэрээр нэрлэсэн Афина, Фивос гэдэг эгч дүү инээд хүрэм хүмүүс байв. Дашрамд дурдахад, Бээжинд болох зуны Олимп 5 сахиустай байгаа нь хулсны баавгай, түвд гөрөөс, загас, хараацай, олимпийн гал байна. Ийм олон сахиустай байгаа нь шилж сонгоход түвэгтэй байсан, аль нэгийг нь онцолж  чадаагүй. Орос Улсад ч тийм байдал бий бол мэднэ, гэхдээ энэ ажлыг нээлттэй конкурсаар шийднэ гэж “Сочи-2014” мэдүүлгийн хорооны дарга Дмитий Чернышенко үзэж байна. "Бүр мэдүүлгийн үйл явцын үед бидэнд асар олон санал ирсэн. Москвад 1980 онд болсон Олимпийн наадмын сахаиус олимпийн Мишка ямар үүрэг гүйцэтгэснийг бид бүгдээрээ санаж байна. Наад зах нь бүх хүн өнөөдөр хүртэл тэр Мишкаг сэтгэл догдлон санаж байгаа. Тэгэхээр сахиусын түвшин их өндөрт тавигджээ. Цорын ганц зүйл гэдэг бид баатраа сонгохдоо бүх орос хүнтэй зөвлөлдөх ёстой" гэж Дмитрий Чернышенко  онцлон тэмдэглэв. Оросууд өнөөдөр ямар амьтан санал болгож байна вэ? Москвагийн Олимпийн  наадамтай жиших нь их байна. Сочи хар далайн рашаан сувиллын газар тул цана хөлөглөсөн далайн гахай, бас энэ нутгийн урьд байсан кавказын барыг санал болгож байна. Ямар амьтан байх бол? Ямар ч гэсэн энэ нь Олимпиадад, мөн тамирчдад амжилт авчрах хонгор сахиус байх болно гэж Оросын Олимпийн хорооныхон ярьж байна.

<сонсох>