Москвагийн  "Уул уурхайн ном"  хэвлэлийн  газар  Монгол  улсын  Шинжлэх ухаан, технологийн их сургуультай энэ оны эхээр хамтран ажиллаж эхлэв.  "Москвагийн уул уурхайн дээд сургууль монголын мэргэжил нэгт төлөөлөгчидтэй аль хэдийнээ хамтран ажиллаж эхэлсэн. Монголын оюутнууд манайд уламжлал ёсоор суралцаж, залуу эрдэмтэд нь цол хамгаалж байна гэж хэвлэлийн газрын захирал Леонид Гитис манай тусгай сурвалжлагч Ольга Павловичэд мэдээлэн ярив. "Уул уурхайн ном" хэвлийн газрыг саяхан байгуулсан. Монголын талаас хамтран ажиллахыг санаачлав.

 

<сонсох>