Оросын ерөнхийлөгч Владимир Путин өрнөдийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ийм мэдэгдлээ. Тэр тухайлбал Европ дахь объектууд руу Оросын зэвсгийг чиглүүлэх боломжтойг дурдав.
ПДХ төлөвлөгөөгөө Орос Улстай ч, Европын холбооны дотор ч хэлэлцсэнгүй гэж АНУ-ыг ОХУ-ын ерөнхийлөгч шүүмжлэв. Энэ нь ПДХ системийг АНУ-ын цөмийн чадавхийн хэсгийн хувьд байгуулж байгаатай холбоотой гэж Путин тайлбарлав.
Тэр хэлэхдээ энэ нь зүгээр л ПДХ систем биш. Тэр систем бий болохоор АНУ-ын цөмийн бүх чадавхитай нийлээд автомат горимоор ажиллах юм. Энэ нь АНУ-ын цөмийн чадавхийн салшгүй хэсэг. АНУ-ын цөмийн чадавхийн элемент түүхэнд анх удаа Европ тивд бий болохыг анхаараарай. Энэ нь олон улсын аюулгүй байдлын нийт учир зүйг өрөөс өөрчлөнө гэж Оросын ерөнхийлөгч онцлон заалаа.
Европт ПДХ систем байрлуулбал хариу алхам хийнэ, учир нь Орос Улс аюулгүй байдлаа хангахаас аргагүй гэж Владимир Путин онцлон тэмдэглэв.
«Бид хариу алхмын талаар хариуцлага хулээхгүй, учир нь бид Европт зэвсгээр хөөцөлдөхийг санаачлаагүй. Дэлхийд стратегийн тэнцвэр алдагдана. Энэ тэнцвэрийг сэргээж, өөрийндөө ПДХ систем байгуулах явдал гаргахгүйн тулд бид ПДХ энэ системийг давах арга бодно, үүнийг одоо хийж байна гэж Владимир Путин заалаа.
Москвагийн хувьд Европт шинэ бай бий болох ёстойг Путин тайлбарлав. Тэдгээрийг устгахад ямар арга сонгох, балластик пуужин хэрэглэх үү? эсвэл далавчит пуужин хэрэглэх үү? нэг бол огт өөр шинэ систем хэрэглэхийн алиныг сонгох нь техникийн ажил гэж Оросын еренхийлегч тэмдэглэв.
Байдлыг хүндрүүлэх хэрэгтэй гэж би үзэхгүй байгаа. Бид санаа бодлоо илэн далангүй, шудрага, зарчмын хувьд илэрхийлбэл энэ нь сөргөлдөх арга эрж байна гэсэн үг биш ээ. Бид эвлэрэх арга эрж олох чадварыг олон улсын тавцанд сэргээж чадвал бүгдэд ашиг тустайд би бат итгэдэг гэж Путин хэллээ.
Орос Улс бие биеийн эрх ашгийг эрх тэгш харгалзан үзсэн яриа хэлцээ хийх бодолтой байгааг ерөнхийлөгч батлан өгүүлэв.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>