Орос Улс Алс дорнодод идэвхжих бодолтой байна. Энэ зорилтыг шийдэхэд ойрын жилүүдэд эд материал, оюуны их нөөц зарна. Энэ чухал асуудлыг хөгжүүлэх зарчмын хувьд шинэ үзэл бодол хэрхэн төлөвшиж, Алс дорнодыг хөгжүүлэх нь ерөөс Орос Улсад юу өгөх тухай бүс нутгийн хөгжлийн яамны бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжил, газар нутгийн төлөвлөлтийн газрын захирал Юрий Перелыгин «Регнум.ру» сайтад нийтлүүлсэн ярилцлагадаа өгүүлжээ. Ярилцлагын товчийг сийруулье.
- Юрий Александрович аа, Алс дорнодын нутгийг хөгжүүлэхийг улс гэнэт сонирхох болсон нь юутай холбоотой вэ?
- Энэ сонирхол гэнэт бий болоогүй. Ямар нэг зуйл хийх боломж бий болсон гэж ярих нь зохистой. Бүс нутгийн бодлогын асуудлаар өнгөрсөн оны зургадугаар сард хийсэн хуралдаан дээр бид өнөө болтол цоорхойгоо нөхөж ирэв, харин одоо ирээдуйгээ харах ёстой гэж ерөнхийлөгч хэлсэн юм.
- Тэгвэл бид ирээдуйгээ яагаад Алс дорнодоос эхлэх хэрэгтэй юм бэ?
- Тэнд амьдрал нилээд тайван, зөрчилгүй өрнөж байх шиг, гэхдээ энэ нь дэвшил биш, ухралт бол уу, гэвч тэнд хаа сайгүй өсөлтийн тодорхой цэг бий.
- Алс дорнодыг чухамхуу юу геостратегийн үзэл бодлын үүднээс тийм өртөмтгий болгож байна вэ?
- Тэндээс хүмүүс зайлж явж байгаад гол учир бий гэж гол төлөв ярьдаг. Бидний бодлоор, энэ нь асуудал биш, харин ур дагавар юм. Аж үйлдвэр хөгжүүлэх эдийн засгийн нөхцөл байхгүй бол хүмүүс тэнд байж, бизнес эрхлэхийг хүсэхгүй. Бид ур дагаврыг асуудалтай хутгахгүйн тулд Алс дорнодод Орос Улсын өмнө тулгарсан суурь асуудал, гурван шаардлага системийн хувьд холбоотойг тодорхойлсон.
Эхний шаардлага нь хөрш гадаад нутаг, оросын төвийн нутгийн эдийн засгийн хөгжлийн чанар манай Алс дорнодын эдийн засгийн хөгжлийн чадвараас дээгүүр байна. Энэ нь бид нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж чадлаа ч байдал тэртэй тэргүй сайжрахгүй гэсэн уг. Эдийн засгийн өсөлтийн нийт дун, бүтцийг анхаарах, энэ бүтцийг өөрчилж эхлэх хэрэгтэй.
Үнэн хэрэгтээ хятадууд «манайд ирэх» биш, харин манайхан гарч явах аюул байна. Манай дээд ангиллын мэрэгжилтнууд одоо гадаадад ажиллахаар явж байна, Хятадад амьдралын түвшин дээшлэхээр жирийн ард түмэн тийшээ ажил хийхээр явна. Одоогоор бид үүнийг зөвхөн ганзагын наймааны байдлаар харж байна, энэ наймаа тэнд нэг сая орчим хүчнийг тэжээж байгаа юм. Энэ нь эдийн засгийн далд цагаачлал биш уу?
Хоёрдахь шаардлагыг бид дарах байдлаар томъёолсон. Алс дорнодынхоны хэрэглээний сагсыг Орос улс биш, харин хөрш орнууд удирдах болсон. Орон сууц-нийтийн үйлчилгээ өөрийнх, гэхдээ өдөр дутмын эрэлттэй барааны 80 хувь нь импортын бараа болж байна. Ахуйн техникийн хувьд гэхэд өмнөд Солонгосынх, хүнсний бараа, хувцас Хятадынх. Гэтэл мөнгөний ханшны бууралт чухамхуу хэрэглээний сагсаар хэмжигддэг билээ. Энэ нь Алс дорнодод мөнгөний ханшны бууралтыг бид захирахаа больсон гэсэн уг ээ.
- Гэхдээ Астраханы улаан лоолийг хятадынхаас хямд байлгахын тулд улсаас ямар ч арга хэмжээ аваад Астраханийг Приморьт ойртуулах боломжгүй шүү дээ.
- Солилцоо тэнцвэртэй байх ёстой нь гол зүйл. Хятадад манай экспортын бутэц ЗХУ-ын үеийнх шиг экспортын 50 гаруй хувь болж байвал сэтгэл зовох юмгүй. Гэвч манай хоёр орны худалдааны эргэлт 31 тэрбум доллараас давж, бид ашигтай байсан ч экспортод түүхий эд, импортод машин, тоног төхөөрөмж давамгайлж байв.
Тээврийн уялдаагүй байдал нэмэгдэж, улс орон салангид тархай байдгийн улмаас үндэсний нэг янз байдлаа алдаж болзошгүй байгааг бид гурав дахь шаардлага гэж тодорхойлсон. Оросын төвийн нутагт очоогүй ч Азийн хөрш орнуудаар олонтаа явсан тийм үеийн хүүхдүүд Алс дорнодод өсч хөгжиж байна. Энэ нь соёлын асуудал, гэвч түүний араас нийгэм, улс төрийн шинжтэй үр дагавар залгана.
Бүс нутгийн хөгжлийн яамны боловсруулж байгаа Алс дорнод, Байгал хавийн нутгийг хөгжүүлэх стратегийг ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ?
- 20 жилд хэрэгжүүлнэ. Бид энэ үзэл баримтлалаа системтэй хэрэгжүүлж эхэлбэл бид АНД-н бүс нутагт 20 жилийн дотор чухал том улсын байдалд Орос Улсыг бататгах ёстой.
- Чухам ямар утгаар тэр вэ?
Нэгд, үйлдвэрийн хүрээнд Хятад Улс бас 20 жил эрчимтэй үйлдвэржэж, хотжино. Энэтхэг Улс, ЗӨА-ийн зарим орон мөн тийшээ татагдана. Хямрал тохиолдох нь мэдээж, гэхдээ ямар ч нөхцөлд асар том зах зээл нээгдэж, манай улс төслөө хэрэгжүүлэх ёстой. Жишээлэхэд, Хятадын зах зээлд Оросын цахилгааны хувь 0,18 хувь байгааг ядахнаа 5 хувьд хүргэх. Бид хямд төдийгүй, чанартай цахилгаан эрчим хүчийг зах зээлд гаргахыг зорьж буй. Хөршүүдийн аж үйлдвэрийн өсөлтийн хэрэгцээг харгалзсан экспортын байж болох өөр бараа нь ган – гэхдээ зүгээр л цувимал биш, харин дахин хийсэн илуу нарийн бүтээгдэхүүн юм.
Аж үйлдвэрийн маягийн нөөцийг удирдах төв нь Эрхүү хот болох ёстой гэж бид үздэг. Үүнээс гадна тэнд өмнөд Якутийн тулш-аж үйлдвэрийн цогцолбор хөгжиж байгаа болон Чита муж, Монголын нутаг дахь үйлдвэрийн төсөлтэй уялдан хий хими, мод болосруулах жинхэнэ кластер байгуулах боломж бий. Энэ бүх нутаг дахь оюуны хамгийн хүчирхэг чадавхи чухамхуу Эрхүүд төвлөрчээ.
АНД-н бүс нутгийн зах зээлд бид орох хоёр дахь чиглэл нь постүйлдвэрийн маягийн нөөц юм. Энэ маягийн хөгжлийн хамгийн дорвитой хот нь Владивосток-Артем-Уссурийск-Находка-Хабаровск-Амар мөрний Комсомольск хот. Энэ зорилгоор Владивостокт хүчирхэг их сургууль байгуулах ёстой. Олныг хамарсан чанартай сургалтад улс л хөрөнгө оруулж чадна. Улсаас ШУА-ийн Алс дорнодын салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дэмжихээ хүчтэй болгож, тэнд хэдийн буй хөлөг онгоц үйлдвэрлэх дээд зэргийн технологи хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, чадлын хувьд биш гэхэд чанарын хувьд хөрш улсуудынхаас илуу тээврийн логист системийг тэнд байгуулж болох юм.
Үүнийг бид хэрэгжүүлж чадвал Орос Улс АНД-н бүтс нутагт цэргийн хувьд төдийгүй, оюуны болон эдийн засгийн чухал хүч болж чадна. Бид эдийн засгийн хөгжилд төдий санаа тавилгүй. цэргийн хүчээ нэмэгдуулэх нилээд энгийн замаар явж чадна. Биднээс эмээж, бидний үгийг хайхардаг болно. Харин аюулгүй байдлын зевлел «Хөгжлийг дамжиж аюулгүй байдлыг хангах» өөр сэдэв болосруулжээ. Хөгжих боломж бий болгох хэрэгтэй гэсэн уг. Тэр үед хүмүүс өөрсдөө тэнд аж төрж, ажил хийхийг хүсэх болно.
- Тийм төслийг хэргжүүлэхэд улсаас тун дорвитой хандаж буйг ойрын үед ямар арга хэмжээнээс харж болох вэ?
- Тийм арга хэмжээ хэдийн авч байгаа. Засгийн газар 4-р сард «Алс дорнод, Өвөр байгалийн нутаг» улсын зорилтот хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Түүнийг санхүүжүүлэх ойрын гурван жилийн хөрөнгийг гаргасан. Өөр нэг арга хэмжээ нь 2012 онд болох АНД-н Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулгыг Владивосток хотыг бэлтгэхтэй уялдан Алс дорнодын нутагт улсаас их хөрөнгө оруулж байгаа явдал. Энэ нь Владивостокийн агломераци байгуулахад тус болно гэж найдаж байна.
Би бас Эрхүүгийн агломераци хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж, улсын төрөл бүрийн зорилтот хөтөлбөрт багтдаг төслүүдийг хооронд нь холбоно гэж найдаж байна. Эрхүүгийн агломераци байгуулах асуудлыг засгийн газар удахгүй хэлэлцэх юм.
Тийм төслүүдийг ур бүтээлтэй удирдахын тулд тусгай гүйцэтгэх газар – бүс нутгийн хөгжлийн улсын агентлаг байгуулах хэрэгтэй гэж би үздэг. Тийм газар бий болбол одоогийнх шиг төсөл дутагдах явдал гарахгүй. Энэ агентлагийн салбарууд шууд хөгжлийн цэгүүдэд байрлах ёстой. Тэр нь тухайлбал орон нутгаас гарах төслийн тэр санаачлагыг улсын учир утгатай болгох зорилготой юм.
- Үнэхээр бүх зуйл бидний төсөөлж байгаа шиг хөгжвөл бид 20 жилийн дараа шинэ маягаар удирдуулсан, нилээд шинэ маягийн Орос Улсыг хөгжүүлэх юм.
- Тэр үед шинэ үеийнхэн өсч бойжно. Тэд огт өөр үеийнхэн, постүйлдвэржсэн нийгэмд шаардлагатай тийм чадвар эзэмшсэн үеийнхэн байх юм. Гэхдээ ийм болгохын тулд бүр өнөөдөр соёлын маягийн төсөл тийм урагшлах шаардлагатайг харж, аж үйлдвэрийн зах зээлийн таатай нөхцөлд хуримтлуулж чадсан тэр нөөцийн үндсэн дээр тэдгээрийг дэмжих хэрэгтэй юм.
Эдийн засгийн амьдрал төрийн аппарат дахь өөрчлөлтөөс улам бага шалтгаалдаг болбол төдийчинээ сайн. Италийг хар л даа, тэнд засгийн газар байнга солигдовч эдийн засаг нь нилээд тогтвортой хөгжиж байдаг. Одоогоор бид шилжилтийн үед байна. Бид зах зээл рүү учиргүй харайж, захиргаадах арга хэрэглээд байж таарахгүй. Бид өөрсдийгөө хөгжүүлэх үйл явцыг дэмжиж, «хохирол учруулахгүй байх» зарчмыг удирдлага болгон болгоомжтой урагшлах ёстой.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>