Бага хурлыг Орос Улсын хүмүүнлэгийн их сургуулийн дорнын соёл, эртний судлалын дээд сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор Анна Цендина, Лидия Скородумова нар зохион байгуулав. Монгол Улсын ЭСЯ-ны бага хурлын танхимд Оросын таван дээд сургуулийн монгол хэлний ангийн 40 гаруй оюутан, багш нар цугларав. Залуу эрдэмтдийн илтгэлийг сонсохоор нийслэлийн дорнын судлаач нэрт эрдэмтэд иржээ.
- Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Хангай бага хурлыг нээв. Тэр монгол хэл эхэлж судлагчдад, бас өөрийнх нь ярьснаар Монголын түүх, соёл судлах, залуу монголч эрдэмтэн бэлтгэхэд их хувь нэмэр орууж байгаа Лидия Скородумова, Анна Цендина нарт баяр хүргэв. Элчин сайд цааш нь ярихдаа: Леман Яна
- Энэ бага хурал залуу судлаачдын эрдэм шинжилгээний цаашдын ажиллагаанд тодорхой тулхэц болно гэж би найдаж байна. Тэд оросын монголч эрдэмтдийн эгнээг тэлж, манай хоёр орны олон талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
- Ноён Хангай Монгол Улс, Орос Улс 20-р зуунд хамтран ажиллаж ирсэн гол үе шатны тухай, орос-монголын харилцаанд сүүлийн үед гарсан үйл явдлын талаар ярив. Төгсгөлд нь тэр ийн хэллээ.
- Монгол хэл мэддэг, Монгол орныг мэдэх мэрэгжилтнүүд ойрын үед нэн их шаардагдана гэж бүрэн итгэлтэй хэлэх байна. Иймээс та нар монгол хэлний Носов Дмитриймэдлэгээ сайжруулж, Монголын тухай мэдлэгээ өргөжүүлэхийг би хүсч байна. Манай орны ЭСЯ та бүхэнд бүх хүчээрээ тусалж, материал олгож, Монгол руу явахад тань тус хүргэнэ.
Бага хурлыг зохион байгуулагчдын өмнөөс хэл шинжлэлийн ухааны доктор Анна Цендина уг хэлэв. Тэр ЭСЯ-нд бага хурал хийх боломж олгосонд талархал илэрхийлээд ярихдаа:
- Манай бага хурал Оросын монгол судлалын боловсон хүчний нөөцийг тодорхойлох гол зорилготой юм. Орос Улсын хувьд энэ нь дорнын судлалын уламжлалт салбар. Манай оронд дорнын анхны судлал бий болсон учир өрнөдийн ямар ч орон Оросын монгол судлалтай зүйрлэлтгүй. Бид үүгээр ямагт бахархаж ирсэн. Бага хурлын хоёр дахь зорилт нь ирээдуйн монголч эрдэмтэд бие биетэйгээ танилцахад оршино. Хэн ямар асуудал судалж байгааг тэд мэдэж, өөрсдийн боломж, мэдлэгээ шалгах ёстой. Железняков Денис
- «Монгол туургатны түүх, соёл» бага хуралд оролцсон оюутнууд 21 илтгэл сонсов. Илтгэлүүд төрөл бүрийн сэдэвтэй байв. Жишээ нь, Санкт-Петербургийн их сургуулийн 5-р курсийн оюутан Дмитрий Носов «Оросын ШУА-ийн Дорнын хүрээлэнгийн СПб-гийн салбарын дорнын судлаачдын архивын монгол үлгэр» гэсэн илтгэл тавив. Орос Улсын хүмүүнлэгийн их сургуулийн 1-р курсийн оюутан Яна Леман «Монголын соёлд тэгэрийг шүтэх нь» сэдвээр уг хэлэв. Халимагийн Улсын их сургуулийн оюутан Татьяна Доржиева «Тод бичгийн цагаан толгойн тухай» ярив. Ази, африкийн орнуудын дээд сургуулийн 4-р курсийн оюутан Денис Железняков «Монгол Улс ХХ зууны эхээр хаант Орос Улсын гадаад бодлогод өртөж байсан нь» сэдвийг судалж, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн 2-р курсийн оюутан Александра Белоглазова «Орос-монголын харилцаа өнөөгийн шатанд» илтгэл тавив.
- Бага хуралд гурван цаг гаруй үргэлжлэв. Москвагийнханы хувьд үзэгдээгүй халуун байсан ч бага хуралд оролцогчид, илтгэл сонссон ахмад нөхөд ахааралтай сонсож., санаа бодлоо солилцов. Төгсгөлд нь элчин сайд Хангай бага хуралд оролцсон бүх хүнд Монголын тухай лавлах материал өгч, оюутнуудын хүссэнээр залуу судлаачидтай зургаа татуулав.
Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Оросын нэрт монголч эрдэмтэн Лидия Скородумоваг буга хуралд үнэлгээ өгөхийг хүсэв.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>