Foto: http://rock.night.ruЗочид Эрхүүгийн үзэгчдэд «Алаг концерт» жүжиг үзүүлэх юм. Монгол жүжигчид Сергей Образцовын театрын сургуулийг үндэс болгов. Манай сурвалжлагч Ольга Иванова «Аистенок» театрын захирал Андрей Калиниченкотай уулзаж ярилцав.
- Та нар Монголын хүүхэлдэйн театрынхантай хамтран ажилласаар удаж байна уу?
- Эрхүү, Монголын театрын хооронд уран бутээлийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт бид энэ хавар гарын үсэг зурсан юм. Бидэнд бие биедээ үзүүлэх юм бий. Манайх сонирхолтой уламжлал, дадалтай. Монгол театр ч өөрийн онцлогтой. Монголын театр баян түүхтэй, тэгэхдээ манай театр арай өмнө нь байгуулагджээ Харин бидний хүүхэлдэйн сургууль нэг бөгөөд оросынх. Энэ утгаар бид харилцан тоглож байхаар тохирсон. Энэ нь энэ жил хийх эхний алхам юм.
- Монголын хүүхэлдэйн театрын тоглолт хэр болсон вэ?
- Монголын хүүхэлдэйн театр манай театрын тайзнаа «Алаг концерт» гэсэн бүтэн цагийн хөтөлбөр тоглохоор төлөвлөсөн. Энэ нь гэрэл, дууны хослол. Би түүнийг Улаанбаатарт тоглохыг үзсэн. Хүүхэлдэйнүүдийг дуулж, бүжиглэж, хегжим тоглож буй дурээр үзүүлдэг юм. Гайхамшигтай тоглолт. Гэвч урьдаас таагүй явдал болов. Монгол жүжигчид Эрхүүд ирсэн, Гэвч хүүхэлдэйнүүдийг ямар нэг шалтгаанаар хил гаргаж чадсангүй. Хил дээр бичиг баримт бурдуулэхдээ алдаа гаргажээ.
- Тэгээд та нар тийм байдлаас яаж гарав?
- Янз бүрийн л юм тохиолдоно. Монгол жүжигчид хүүхэлдэйгүй тоглосон. Бид тэдний хамт Буриадын болон Усть-Ордын тойргоор хамт явсан. Бид тоглолтоо хоёр хэсэг болгосон. Эхний хэсэгт монгол жүжигчидтэй танилцуулна. Монгол жүжигчид монгол болон буриад дуу дуулав. Тэд гайхалтай сайхан дуулна. Хоёр дахь хэсэг нь циркийн тоглолт, бас хүүхэлдэйгуй тоглосон.
Монгол жкжигчид манай бүх жүжгийг үзсэн. Бид хүүхэлдэйтэй хэд хэдэн мастер-анги хичээллүүлсэн. Түүнээс гадна манай зочид Эрхүүгийн театрын сургуулиар оров. Хүүхэлдэйн урлагийн хичээлтэй танилцаж, олон уулзалт хийж, монгол нөхөд сэтгэл их ханамжтай байгаа.
- Та нар Монголд хэзээ хариу тоглох вэ?
- Бид 9-р сарын эхээр Монголд очно. Манай «Аистенок» театрынхан Монголд анх очих юм. Бид монгол үзэгчдэд хоёр жүжиг үзүүлнэ. «Машенька баагай хоёр» гэдэг орос ардын үлгэр байдаг. Мен Пушкины зозиолоор «Поп болон түүний ажилтан Балдын тухай үлгэр» гэсэн залуучуудын жүжгийг орчин цагийн маягаар шийдэх юм. Монголд мнай театрын очих хугацаа Улаанбаатар хотод хүүхэлдэйн театрын олон улс ын наадам хэзээ эхлэхээс хамаарна. Энэ наадамд Япон, Өмнөд Солонгос, Тайвань европын орнуудын уран бүтээлчид оролцох юм.
- Та нар Монголын театртай хамтран ажиллахад ямар найдвар тавьдаг вэ?
- Харилцан тоглоод зогсохгүй. Бидний хөтөлбөр маш сонирхолтой. Улаанбаатар хотод Монголын хүүхэлдэйн театрт бидний харсан бүхэн мэрэгжлийн зүйл байсан. Сайхан яриатай, үндэсний олон өнгө хосолсон маш гайхамшигтай тоглолт байсан. Монголын хүүхэлдэйн театрынхан Эрхүүд тоглосоны дараа энэ театрын ерөнхий найруулагч орос ардын үлгэрээр жүжиг хамтран тоглох санал тавьсан. Энэ нь монгол үзэгчдэд сонирхолтой байх юм. Бидний хамтын ажиллагаа ур бүтээлтэй хөгжинө гэж би итгэж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>